Украин Оросын хүнсний бүтээгдэхүүнд хориг тавьжээ

Twitter Print
2016 оны 01-р сар 03-нд 14:10 цагт
Мэдээний зураг,

ОХУ-аас импортлодог хүнсний бүтээгдэхүүн болох мах, архи, сүү, сүүн бүтээгдэхүүнд Украин улс хориг тавьжээ. Хориг нэгдүгээр сарын 10-наас хэрэгжиж эхэлнэ гэж Украины Засгийн газар өчигдөр мэдэгдэв.

ОХУ-ын зүгээс төстэй арга хэмжээг мөн нэгдүгээр сарын нэгнээс авч эхэлсэн юм. Украины хүнсний бүтээгдэхүүнд авсан хоригоо ОХУ цуцлах хүртэл буюу ирэх наймдугаар сар хүртэл хориг хүчинтэй байна хэмээн Украины Засгийн газар мэдэгджээ. Өнгөрсөн баасан газарт ОХУ-ын Засгийн газар Украиныг чөлөөт худалдааны хэлэлцээрээс хассан бөгөөд мөн өдөр Европын Холбоо болон Украин хоорондын чөлөөт худалдааны хэлэлцээр хэрэгжиж эхэлжээ.

Европын Холбооноос Украин руу нийлүүлдэг хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнд тависан хоригоо ОХУ мөн өргөжүүлсэн байна.

Эх сурвалж: www.rferl.org

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.