ДЭЛХИЙД ӨРСӨЛДӨХ МОНГОЛ ХҮН: Монголоос Билл Гейтс төрөх үү

2016 оны 01-р сар 03-нд 10:44 цагт
Мэдээний зураг,

Монгол мөрөөдөл гэж юу вэ? Монгол мөрөөдөл бол Монголчууд бидний сайн сайхны төлөө хүсэн мөрөөдөж байгаа зүрх сэтгэлдээ тээж яваа тэр бүхнийг хэлдэг. Өөрийн гэсэн ажилтай, байрныхаа зээллэгийг төлчих орлоготой, хадгаламжиндаа мөнгөтэй, хүссэн үедээ гадагшаа явж бусдын адилаар амрах боломжтой, гадуур алхахад хоолойнд утаа биш уужим цэнгэг агаартай, аюулгүй, амгалан, жаргалтай амьдрахыг л хүсдэг.

26 жилийн өмнө Орос ах нарын гараас гарч зах зээлийн эдийн засгийн тогтолцоо, арчилсан төр, засагтай болох сонголтоо хийсэн болов ч өнөөдөр ардчилааас хүлээж байсан Монгол мөрөөдлөө биелүүлэх чадалгүй болж ядуу зүдүү амьдарч байгаа хүмүүсийн тоо нийгмийн дийлэнхийг эзлэх боллоо. Бидний мөрөөдөл мөхсөн биш бидний бүтээсэн ардчилсан тогтолцоонд ан, цав гарч, гажуудсан болох нь өнөөдрийн улс төр, нийгмийн байдлаас тодорхой харж болно.

Монголоос яагаад дараагийн Билл Гэйтс төрөхгүй байна вэ? Бид Чингис хааныхаа агуу цуу алдарыг түүхийн номноос харсаар 21-р зуунд амьдрах уу? Хувь хүний авъяас, чадвар чухал боловч тэр авъяасыг хөгжүүлж баялаг болгох эдийн засаг, улс төрийн шинэ тогтолцоо бий болгох шаардлагатай байна.

Авъяасаас гадна Билл Гэйтсийн төрсөн АНУ-ын боловсролын тогтолцоо чанартай учраас тэндээс бизнесмэн болоход шаардлагатай чадваруудаа олж авсан байна. Төрийн байгууллагууд нь хүнд суртал үзүүлж, авилга нэхэлгүйгээр Майкрософт компанийг нь түргэн шуурхай бүртгэн авч банкууд нь боломжийн нөхцлөөр зээл өгч, боловсрол өндөртэй хүмүүс ихтэй хөдөлмөрийн зах зээлээс сайн хүмүүсийг татаж төр нь бизнесийг нь хааж боон, өөрийг нь шоронд хийнэ гэсэнгүй, харин хууль, эрх зүйн орчноор хамгаалж бойжуулсан учраас компаниа дэлхийд гаргаж хамгийн баян хүмүүсийн нэг болж чадсан байдаг.

Бид тэгэхэд яагаад Монгол мөрөөдлөө биелүүлж Монголын Билл Гэйтсийг төрүүлж чадахгүй байна вэ? Энэ бол бидний сонголтоо хийсэн төрийн алдаатай бодлого, ардчилалд гарсан тогтолцооны гажуудалтай холбоотой. Өнөөдөр бид дэлхийн эдийн засагтай холбогдож тэр их баялгаас өөрийн ухаанаар хүртэж амьдрахаас өөр гарц байхгүй. Монгол улсын уул, уурхайн баялаг багадаа 3 триллион доллараар үнэлэгдэж байна. Тэр их баялгийг бидний өвөг дээдс үлдээхдээ энийгээ ашиглаад дэлхийд Монгол хүний ухааныг гайхуулаарай, хэдэн үеэрээ идэх хоолоо толгойгоо ажиллуулж олоорой гэж бидэнд үлдээсэн байх. Тиймээ, бид энэ их баялаг, хувь заяаг хөсөрдүүлж болохгүй, морин дээрээ мордон дэлхийг байлдан дагуулах амархан, мориноосоо бууж улс гүрнийг товхинуулах хэцүү гэж Эзэн Чингис хаан маань айлдсан байдаг. Тиймээс Монголчууд бид Монгол мөрөөдөлдөө хүрч дэлхийд өрсөлдөхийн тулд хамгийн түрүүнд улс төр, эдийн засгийн тогтолцоогоо шинэчлэх шаардлагатай болоод байна. Мэргэн Монголчууд та бүхэн минь саналаа хэлээрэй!

Бархүүгийн Отгонбат, Харвард

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (59.153.115.99) 2016-01-04 13:13
      • 2
      • 0

      ЗӨВ ШҮҮ

      Хариулах

    • erguut

      (84.129.26.155) 2016-01-03 21:20
      • 0
      • 1

      tegii odoo l turiileerei huuhnuudee.... bill gates ruu dairaad

      Хариулах

    • Зочин

      (59.153.115.183) 2016-01-03 19:53
      • 2
      • 0

      yag yu heleh geed bgam boldoo gej!Oilgosonguie!ajil hiihgui gazar doorh baylagaaraa amidarch Bill Gates shig boltsgooy gej bgamu?Songuuuli oirtoj bnaa gej argaguil unen yumdaa huurhi!

      Хариулах