“Ухаалаг сельфи” аппликейшнийг толилуулжээ

Twitter Print
2016 оны 01-р сар 02-нд 14:00 цагт
Мэдээний зураг,

Шинэ оны өмнөхөн Microsoft корпораци iOS хэрэглэгчдэд зориулан өөрийн ухаалаг сельфи аппликейшнийг танилцуулжээ.

Хүний нас, хүйс, арьсны өнгө, гэрэл сүүдэр зэрэг олон мэдээллийг таньж боловсруулах технологийг нэвтрүүлсэн тул сельфиг боломжит хамгийн сайн хувилбарт нь хувирган засварлах гэнэ. Өөрөөр хэлбэл хүмүүсийн авсан сельфиг автоматаар засаж сайжруулан бусад хүмүүст хамгийн аятайхан харагдахуйц болгож чадах юм.

Аппликейшн нь мөн олон төрлийн фильтер буюу шүүгчтэй тул сельфи зургийг “Cool”, 1965” зэрэг сонирхолтой өнгө, хэв маягт оруулдаг гэнэ. Төлбөргүй Microsoft Selfie аппликейшнийг App Store-оос татаж суулгаад ид шидийг нь үзээрэй. (Татаж суулгасны дараа уг програмыг ухаалаг утсан дээрээ идэвхжүүлж, камерны тохиргоон дотроо холбосон байх шаардлагатай)

Эх сурвалж: www.groovypost.com

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.