Ким Жон Ун: Шударга ёсыг тогтоох ариун дайныг эхлүүлэхэд бэлэн

Twitter Print
2016 оны 01-р сар 02-нд 12:55 цагт
Мэдээний зураг,

Умард Солонгосын удирдагч Ким Жон Ун өчигдөр нийт ард түмэндээ хандаж уламжлалт шинэ оны мэндчилгээгээ хүргэлээ. Энэ нь түүний улсынхаа удирдагч болсноос хойш хийсэн дөрөв дэх мэндчилгээ юм.

Тэрээр хэлсэн үгэндээ “Хэрвээ гадаадын түрэмгийлэгчид, өдөөн хатгагчид өчүүхэн ч гэсэн бидэнд халдвал бид ямар ч өршөөлгүйгээр шударга ёсыг тогтоох ариун дайныг эхлүүлэх болно” гэжээ. Өмнөх жилүүдийн нэгэн адил түүний мэндчилгээний дийлэнх нь Өмнөд Солонгос, АНУ-ыг шүүмжилсэн агуулгатай байлаа.

Ким Жон Ун “Хоёр Солонгосыг нэгтгэх төлөвлөгөөнд Өмнөд Солонгос хэт нэг талыг баримталснаас болж талуудын дунд үл ойлголцол, зөрчил үүссэн” гэжээ. Гэхдээ тэрээр Солонгосын хойгт эвлэрэл, зөвшилцлийг бий болгох чин сонирхолтой хэнтэй ч нээлттэй ярилцахад бэлэн байгаагаа илэрхийлж, Өмнөдтэй харилцаагаа сайжруулахын тулд цаашид идэвхтэй ажиллана гэдгээ хэлжээ.

Өнгөрсөн оны зун хоёр талуудын хооронд зөрчилдөөн ихэсч, Өмнөдийн хоёр цэргийн албан хаагч газрын тэсрэх бөмбөгөнд өртөж шархадсанаас хойш арванхоёрдугаар сард өндөр түвшний яриа хэлэлцээр эргэн сэргэсэн юм. Гэхдээ энэ уулзалтаар ямар нэгэн саналд нэгдэж чадаагүй завсарлаад байгаа.

30 минут хэрийтэй үргэлжилсэн мэндчилгээндээ Ким Жон Ун Умард Солонгосын эдийн засгийг сайжруулж, иргэдийнхээ амьдралын түвшинг дээшлүүлэхээ амласан байна.

Эх сурвалж: www.foxnews.com

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.9.40.57) 2016-02-03 19:49
      • 0
      • 0

      элбэгдорж энэ хоёр дарангуйлагчаараа, тагдгараараа яг адилхан.

      Хариулах