Шарах шүүгээний дагтаршсан тос, бохирдлыг хэрхэн цэвэрлэх вэ?

Twitter Print
2017 оны 05-р сар 20-нд 09:50 цагт
Мэдээний зураг,

Шинэ жилийн баяраар шарах шүүгээгээ бүрэн утгаар нь ашигласан  эзэгтэй нар наашаа анхаарлаа хандуулна уу.

Шарах шүүгээ тань тостойгоо зууралдан, шарлаж, түлэгдсэн бол эдгээр асуудлыг хялбархан шийдэх аргыг хэлж өгье.

Шарах шүүгээг цэвэрлэх хамгийн үр дүнтэй арга бол эзэгтэй нарын хувьд чийгтэй алчуураар арчих гэж боддог. Харин шарах шүүгээ цэвэрлэх 2 төрлийн арга байдаг. Химийн гаралтай орц найрлагатай, зориулалтын угаалгын шингэн ашиглах, эсвэл ардын арга буюу гэрийн нөхцөлд гар доорх материалуудыг ашиглан цэвэрлэх арга.

Зориулалтыг шингэн ашиглан хэрхэн цэвэрлэх вэ?

Цэвэрлэхээсээ өмнө шарах шүүгээгээ урьдчилан 500 хэмд хагас цаг хэртэй халаасан байх шаардлагатай. Бохирдсон хэсэгтээ угаалгын шингэнээ түрхэж хэсэг хугацаанд байлгаад цэвэрлэнэ.

Үйлдвэрийн зориулалтай угаалгын шингэн хэрэглэж байгаа үед заавал бээлийн өмсөх, агааржуулах зорилгоор цонхоо онгойлгох ёстой. Ийм шингэнээр шарах шүүгээгээ цэвэрлэх гэж байгаа бол эхлээд шарах шүүгээгээ угааж цэвэрлэх савантай уусмал бэлтгэнэ.

Харин хүчил агуулсан цэвэрлэх шингэн ашиглахгүй байхыг зөвлөе. Учир нь шарах шүүгээний гадаргууг гэмтээх аюултай.

Хэрэв химийн орц найрлагатай угаалгын бодис хэрэглэхээс татгалзаж байгаа бол танд ардын арга тус болох бөгөөд хоргүй гэдгээрээ давуу талтай.

Шарах шүүгээг гэрийн нөхцөлд хэрхэн цэвэрлэх вэ?

Сода+уксус бол дагтаршсан тосыг гайхалтай сайн арилгадаг. Сода, уксус харилцан урвалд орж үр дүнд нь үүссэн бодис нь шарах шүүгээний дотор талын бохирдлыг сайтар арилгадаг.

Шарах шүүгээний дотор хэсгийг уксусаар үрж арчаад, сода цацна. Ингээд 3 цаг байлгаад бүлээн савантай усаар угааж цэвэрлэнэ.

Уксус

Шарах шүүгээний хана болон хаалгыг нь уксусаар арчиж 2-3 цаг байлгаад бохирдсон хэсгийг нь цэвэр бүлээн усаар угааж арчина.

Сода

Шарах шүүгээний хаалганы шилэнд наалдсан тос, тортогийг арилгахад хүнсний сода сайн. Шилэндээ хүнсний сода түрхээд бага зэрэг норгон 40-60 минут байлгана. Дараа нь чийгтэй алчуураар өнгөрийг нь арилтал арчина.

Саван

Ахуйн хэрэглээний саван эсвэл цэвэрлэгч шингэнийг бүлээн усанд хийж найруулна. Бэлдсэн шингэнээ шарах шүүгээний төмөр хавтанд хийж 110 хэм хүртэл хагас цаг хэртэй халаагаад бохирдол, тосны үлдэгдэл зэргийг цэвэрлэнэ.

Нимбэгний шүүс

Шарах шүүгээний ханыг нимбэгний шүүстэй усаар угааж цэвэрлэж болно. Мөн төмөр хавтан буюу листэнд ус хийгээд дээрээс нь хэдэн зүсэм нимбэг, угаалгын бодис хийж, 100 хэмд хагас цаг халаана. Үүний дараа чийгтэй алчуураар арчихад тослог хялбархаг арилдаг.

Саван+уксус+сода

Нэг амны халбага содыг савантай усанд уусгаад, 100 гр уксус нэмнэ. Уг уусмалаараа шарах шүүгээний ханыг угааж чийглээд 2 цаг байлгана. Хананд тогтсон хүрэн, бор өнгөрүүд дорхноо арилна.

Сода+нимбэгний хүчил+ уксус

Шарах шүүгээгээ цэвэрлэхийн өмнө 25 минут, 50 хэмд халаана. Шарах шүүгээний гадаргууг нимбэгний шүүс, уксус, содатай уусмалаар арчина.

Хөөлгөгч

Шарах шүүгээний дотор талыг чийглэж хөөлгөгчнөөсөө цацахад хэдэн цагийн дараа бохирдлыг цэвэрлэхэд төвөггүй болдог.

Нашатырын спирт

Шарах шүүгээний ханыг норгоод нашатырын спирт түрхээд 7-8 цаг байлгаад, дараа нь угаагч шингэнээр тосыг нь авч, арчин гадаргууг дахин цэвэр усаар угааж арчина.

Давс

Шарах шүүгээний дотор талыг давсаар үрж давсыг бор өнгөтэй болтол нь шарах шүүгээгээ халаагаад, дараа нь угаалгын шингэн ашиглан цэвэрлэнэ.

Нүүрсхүчил ба давс

500 мл усанд 1кг хүнсний сода, багахан хэмжээтэй нүүрсхүчил хийнэ. Уг холимогоо шарах шүүгээний доод тавиурт тавьж, 100-150 хэмд хагас цаг халаана. Хөрөнгүүт нь угаагч шингэнээр арчиж цэвэрлэнэ.

Эх сурвалж: www.omaric.ru

Орчуулсан:

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.