Шатрын Их мастер Б.Гүндаваа дэд байр эзэллээ

Twitter Print
2016 оны 01-р сар 02-нд 08:10 цагт
Мэдээний зураг,

Швейцарийн Цюрих хотноо явагдсан 39 дэх удаагийн "Zurich Christmas Open 2015" тэмцээн өндөрлөлөө. Тэмцээнд 105 шатарчин 7 өрөг тоглон дүнгээ гаргахад "Шунхлай" группын шатарчин, Их мастер Б.Гүндаваа 5,5 хожлоор 2-5 дугаар байранд орлоо.

Тэрээр тоглолтын 6 дахь өрөгт Азербайжан улсын шатарч, супер их мастер А.Найдичид хожигдсон ч чансаагаа 9 пунктээр ахиуллаа. Б.Гүндаваа өнгөрч буй 2015 онд Улаанбаатар хотноо явагдсан "Mongolian Open" болон "Малта-2015" тэмцээнүүдэд түрүүлж, Италийн Сицил хотод явагдсан олон улсын шатрын тэмцээнд 3 дугаар байруудыг эзэлжээ.

Монголын шатарчдын чансааг тэргүүлж байгаа амжилтуудаараа Б.Гүндаваа 2015 оны Монголын шилдэг шатарчны эзэн болсон юм.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.