Он солигдох үеэр 63 давхар зочид буудал шатжээ

Twitter Print
2016 оны 01-р сар 02-нд 09:51 цагт
Мэдээний зураг,

Арабын Нэгдсэн Эмират улс дах Дубай хотын нэгэн люкс зочид буудалд гал гарсан байна. 63 давхар, 300 метр өндөр “Address Downtown Hotel”-д шинэ жилийн үдэш, он солигдохоос хэдхэн хоромын өмнө гал гарч хоёр хүн гэмтжээ.

Эх сурвалжийн мэдээлснээр хорьдугаар давхраас эхэлж барилга шатсан бөгөөд гал сөнөөгч нар тэр даруй түймрийг унтраах арга хэмжээг авч эхэлсэн гэнэ. Гал гарснаас хориод цагийн дараа буюу маргааш нь галыг бүрэн унтрааж чадсан байна. Зочид буудлын галын улмаас нэг хүн хүнд бэртэж, нэг хүн зүрхний шигдээс болжээ. Зочид буудал хэдий шатаж, иргэдийг багагүй сандаргаад авсан боловч хотын эрх баригчид шинэ жилийн баяраа үргэлжлүүлэн тэмдэглэжээ. “Address Downtown Hotel” нь дэлхийн хамгийн өндөр барилга болох Бурж-Халифа цамхагаас холгүй байрладаг аж.

Дубайд болсон энэ явдал нь 2015 онд тус хотод гарсан анхны галд автсан удаа биш байж. Өнгөрөгч хоёрдугаар сард 79 давхар, 336 метрийн өндөртэй “Torch Tower” мөн галд автаж байжээ.

Эх сурвалж: 444.hu

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.