Хорихын эмнэлэгт шилжсэн Г.Шийлэгдамбын хорих хугацааг сунгалаа

Twitter Print
2015 оны 12-р сар 31-нд 12:39 цагт
Мэдээний зураг,

Эрүүл мэнд, спортын сайд асан Г.Шийлэгдамбыг авлигын хэрэгт сэжиглэн эрүүгийн хэрэг үүсгэн АТГ-аас баривчилан саатуулаад байгаа. Тэгвэл шүүхээс шийдвэр гарч түүнийг цагдан хорих хугацааг 30 хоногоор сунгажээ.

Өнгөрсөн сард мөн Г.Шийлэгдамбын цагдан хоригдох хугацаа дуусгавар болсон ч шүүхээс түүнийг яллагдагчаар татаж, цагдан хорих хугацааг дахин хоёр сараар сунгасан юм.  Тодруулбал, яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн хорих хүсэлтээ АТГ прокурорт хүргүүлсэн байна. Прокурор хүсэлтийг шүүхэд хүргүүлснээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн шүүхээс дээрх шийдвэрийг гаргажээ. Г.Шийлэгдамбын биеийн байдал тааруу байгаа учир өмгөөлөгч нь батлан даалтад гаргуулах хүсэлтээ шүүхэд хүргүүлсэн ч хүсэлтийг шүүх хүлээж аваагүй юм.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.