Цус шингэрүүлэх үйлчилгээтэй хоол хүнс

Twitter Print
2022 оны 03-р сар 03-нд 09:58 цагт
Мэдээний зураг,

Хүний биеийн цус хэвийн байх нь хамгийн чухал. Гэвч хооллолт, олон төрлийн өвчин, бодисын солилцооны өөрчлөлтөөс шалтгаалан цус өтгөрөх, шингэрэх тохиолдол үүсдэг.

Тухайлбал ковидын дараа цус өтгөрөлт тохиолдож байна. Аспирин зэрэг эмийг ихэвчлэн 6 сар хүртэлх хугацаанд цус шингэлэх зорилгоор хэрэглэдэг ч цээж хорсох зэрэг тааламжгүй байдал үүсгэх талтай.

Харин цус шингэлэх үйлчилгээтэй хүнсийг тохируулан хэрэглэх нь цус шингэлэх төдийгүй биологийн идэвхтэй, эрүүл мэндэд тустай шим бодисыг давхар хэрэглэх боломжийг олгоно. Гэвч эдгээр хүнсийг эмнээс илүү хүчтэй гэж ойлгож болохгүй боловч байнга зөв хэрэглэвэл үр дүнтэй байх боломжтой.

МОНГОЛД ОЛДОЦТОЙ, ЦУС ШИНГЭЛЭГЧ ХҮНС ХООЛ

1. Турмерик - эрт дээр үеэс уламжлалт анагаах ухаанд өргөн ашиглаж ирсэн хүнс. Турмерикд агуулагддаг фенолт нэгдэл болох куркумин нь цус өтгөрөхийн эсрэг гол үйлчилгээг үзүүлдэг бөгөөд каррины тод шар өнгийг үүсгэдэг.

2. Цагаан гаа - турмериктай нэг аймгийн ургамал бөгөөд түүнд агуулагдах салицилат нь цус шингэрүүлэх үйлчилгээ үзүүлдэг. Байгалийн бус гаралтай нийлэг салицилатыг бид аспирин гэж нэрлэдэг. Салицилат олон төрлийн жимс, зарим төрлийн ногоонд бага хэмжээгээр агуулагддаг.

3. Халуун чинжүү - салицилатын өндөр агууламжтай тул хүчтэй цус шингэлэх үйлчилгээтэй. Цусны эргэлтийг нэмэгдүүлж, цусны эргэлтийн нэмэгдүүлдэг.

4. Саримс – хоол хүнсэнд хамгийн өргөн хэрэглэгддэг байгалийн антибиотик, нянгийн эсрэг үйлчилгээтэй хүнсний ногоо. Саримсыг цус шингэрүүлэх үйлчилгээтэй гэж үздэг ч нөлөө нь бага, үйлчилгээ нь богино хугацаатай гэж тэмдэглэсэн байдаг. Гэвч Америкийн өрхийн эмч нарын академиас төлөвлөгөөт мэс засал хийхээс 7-10 хоногийн өмнөөс их хэмжээний саримсны хэрэглээг зогсоохыг зөвлөсөөр байдаг.

5. Синнамон - кумарин хэмээх цусны бүлэгнэлтийн эсрэг бодис агуулах тул цус шингэлэх үйлчилгээтэй гэж үздэг. Уламжлалт хэрэглээгээр цусны даралтыг бууруулж, үе мөчний зэрэг үрэвсэлт өвчнийг намдаадаг гэдэг.

Гэвч эрсдлийн үнэлгээ хийсэн судалгаагаар синнамонтой талх, цай зэрэг хүнсний бүтээгдэхүүнийг урт хугацаанд тогтмол хэрэглэх нь элэг гэмтээх эрсдэлтэй гэж тэмдэглэсэн байдаг.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.