Гвиней улс Эбола вирусыг бүрэн устгалаа

Twitter Print
2015 оны 12-р сар 30-нд 12:11 цагт
Мэдээний зураг,

Баруун Африкийн орнуудад тархаж олон арван мянган хүний амь насыг авч одсон Эбола вирусын тархалт 2015 онд бүрэн зогслоо гэж оны эцэст дүгнэж болохоор байна. Эбола вирусын тархалт хамгийн эрчимтэй байсан Сьерра Леон, Либери улсууд 9, 11 дүгээр саруудад Эбола вирусыг бүрэн устгасан гэдгээ тунхаглаад байсан юм. Харин энэ удаад Гвиней улс Эбола вирусыг бүрэн устгасан болохыг Дэлхийн Эрүүл Мэндийн байгууллага мэдэгджээ.

Гвиней улсад Эбола вирус тархаад 2 жилийн хугацаа өнгөрсөн байна. Энэ хугацаанд 2,500 гаруй хүн амиа алджээ. Гвинейчүүд Эбола вирусыг устгаж чадсан баяраа галын наадам, урлагийн тоглолтоор тэмдэглэсэн байна.

Тус улсад вирусын анх илэрснээс хойш эдийн засаг, нийгмийн салбарын үйл ажиллагаа доголдоход хүрсэн юм. НҮБ-ын тооцоолсноор 6,220 хүүхэд эцэг эх хоёрынхоо аль нэгийг Эбола вирусын улмаас алдсан байна. Мөн халдварын тархалттай тэмцэж байсан эрүүл мэндийн салбарын 100 гаруй ажилтан амиа алджээ.

Эрх баригчид вирусыг эдийн засгийг дордуулаад зогсохгүй ард түмний эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаанд итгэх итгэлийг үгүй хийсэн гэж буруутгаж байгаа юм. Ерөнхийлөгч Альфа Конде 11 дүгээр сард дахин сонгогдсоноосоо хойш анагаах ухааны салбарын төсвийг 2 дахин нэмэгдүүлээд байна.

Гүрпүрэв Ганчимэг

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.