Хятад байцаагаар хийж болох салатны 3 жор

Twitter Print
2018 оны 03-р сар 12-нд 15:28 цагт
Мэдээний зураг,

1.Хурдан бөгөөд амттай салат

Орц: Байцаа, шинэхэн өргөст хэмх, сонгино, хиам, майонез, амтлагч

Бэлтгэх арга: Байцаагаа жижиглэж, өргөст хэмх, хиамаа тууш хэлбэртэй, харин сонгиноо хагас дугуй хэлбэртэй хэрчинэ. Орцуудаа хольж, майонез, давс, перецээр амтлаад хутгана.

2.Тахиан махан салат

Орц: Тахианы цул мах 1 ширхэг, хятад байцаа 300 гр, өргөст хэмх 1 ширхэг, өндөг 4 ширхэг, ногоон сонгино 1 багц

Бэлтгэх арга: Тахиан махаа чанаж болгоно. Ингэхдээ лууван, сонгино, лаврын навчаар амталж чанана. Хятад байцаагаа жижиглэн, ногоон сонгиноо маш жижигхэн хэрчинэ.

Өргөст хэмхээ тууш хэлбэртэй, чанаж болгосон тахианы махаа жижиг шоо дөрвөлжин хэлбэртэй хэрчинэ. Өндгөө чанаж жижиглээд орцуудаа хольж майонез, давс, перецээр амтална.

3.Хятад байцаатай салат

Орц: Хятад байцаа 300 гр, улаан лооль 2 ширхэг, хиам 100 гр, чанасан өндөг 2 ширхэг, эрдэнэшиш 100 гр, майонез, укроп, давс перец амтлах төдий, 4 зүсэм талх

Бэлтгэх арга: Байцаагаа угааж, хатаан хэрчээд давсаар амтална. Улаан лооль, өндөг, хиам зэргээ хэрчээд эрдэнэшишээ нэмнэ. Талхаа шоо дөрвөлжин хэрчээд хайруулын тавганд хийж хатаамал болгон хайрна. Ингээд талхны хатаамалаас бусад бүх орчуудаа хийж майонез, давс перецээрээ амтална. Таваглахдаа хатаамалаа дээгүүр нь тавьж олгоно. Энэ салатыг хийхэд ердөө 10 минут л хангалттай.

Эх сурвалж: www.ognov.ru

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.