Оросын Буриадууд "Хойд МОНГОЛ Республик"-ийн төлөө тэмцэж байна

Twitter Print
2017 оны 01-р сар 09-нд 14:40 цагт
Мэдээний зураг,

Цахим ертөнцөд эвлэлдэн нэгдсэн залуусын "ДМ" нэгдлийн пэйж хуудсанд "Оросын буриадууд улсаа Хойд Монгол Республик гэж нэрлэнэ хэмээн тэмцэж байна" гэсэн нийтлэл тавигджээ. Уг нийтлэлийг бүрэн эхээр нь хүргэе.

Буриад гэдэг нь оросуудын өгсөн зохиомол нэр гэж тэд хилэгнэж байна. Буриад Монголд улсынхаа өнөөгийн нэрийг өөрчлөе гэсэн хөдөлгөөн хүчтэй өрнөж байна. Калмыкия-Хальмг Тангч, Тува-Тыва, Якут-Саха, Башкирия-Башкортостан, Хойд Осэт-Алан зэргээр ОХУ-ын субьектүүд нэрээ өөрчилсөн (уг нь унаган нэрээ сэргээсэн хэрэг) нь цөөнгүй. Харин буриадууд улсынхаа нэрийг Буриад-Монгол болгоно гэж тэмцсэний дүнд өнгөрсөн зууны гучаад оны үеийн нэрээ олж авсан. Харин Оросын монголчууд дундаасаа монгол менталитет хамгийн сайтай энэ түмний эх орончид сүүлийн үед улсын нэрээ Хойд Монгол болгоно гэж хичээж зүтгэх болжээ.

Түүхийн ухааны доктор Т.Михайлов: “Оросууд энд ирэхэд Ар Монголын хязгаар нутаг угтсанаас бус, Буриад гэж байгаагүй. Монгол хэлт ихинэт, хонгодор, булгад, эхирид, хорь, сонгоол зэрэг овог аймгийнхан байсан. Манж гүрэн “тэд Монголчууд учир манайх” гэх вий гэж болгоомжлоод, брацкие люди (ахан дүү зон) хэмээн өвөрдүүлэн нэрлэж эхэлснээс буриад гэх нэршил үүссэн” гэжээ.

1788 онд хааны зөвлөх Ф.Ланганс: “Нутгийн ардууд “Орос хаан биднийг өөрсдийгөө монгол гэхийг хорьдог, братские гэж бүртгэдэг” гэж ярьж байв” хэмээн бичжээ. Судлаач Е.Залкинд: “XVII зуунд буриад гэдэг нэг ч овог аймаг, нэршил байгаагүй” гэжээ. Философийн ухааны доктор И.Урбанаева: “Хойд монголчууд бид буриад гэгдсэн нь цэвэр тохиолдлын хэрэг юм” гэсэн байна.

Оросын академич А.Окладников: “XVII зууны эхирид-булгадууд бол эртний түүхтэй язгуурын монгол овог аймгууд юм” гэжээ. Рашид-ад-Дин Байгаль хавийн бүс нутгийн овог аймгуудыг нэгд нэгэнгүй тоочсон ч буриад гэж дурдаагүй аж. Братские люди гэх үг бурут нарын нэртэй холилдож будлиад буриад болсон байх магадлал өндөр гэнэм.

Бурут гэдэг нь Енисейн киргизүүдийн нэршил болой. “Хойд монголчууд биднийг монгол гэхгүй юм бол халимаг гэж байгаач” хэмээн хүсч байсан гэх мэдээ буй. Санкт-Петербургт Хойд Монголын төлөөлөгчид очиж, хаанд бараалхсаны дараа, нэг хэсэг брацкие мунгалы гэж тэднийг нэрлэж байж. Эхирид-булгадууд гэж бас нэрлэж асан. Үндсэндээ ХХ зуунд л буриад гэх нэршил гарч ирсэн юм байна.

Владимир Ленин: “Эхний ээлжинд буриад-монгол, халимаг нарт автономи өг” гэсэн гэдэг. Өөрөө халимаг (монгол) цустай болохоор тэгсэн байж магад. Ингээд Буриад-Монголын АССР байгуулагджээ. Хожим Буриад-Монголыг тав хуваан, салгаж заагласан, түм түмэн буриад хүмүүнийг хэлмэгдүүлсэн, хэл соёлыг нь устгаж, ЮНЕСКО хэл соёлын “Улаан ном”-ын жагсаалтдаа “буриад хэл” гэж оруулахад хүрсэн, саявтар гэхэд л хоёр буриад автономийг устгаж энгийн дүүрэг болгосон гээд, олон харамсалтай явдлууд тохиолджээ.

Гэвч өдгөө хойдын ахан дүүсийн маань үндэсний ухамсар сэргэж, улсаа Бүгд Найрамдах Хойд Монгол Улс гэж нэрлэхийг шаардах болжээ. Өөрсдийгөө монгол хэмээж, нарийсган хэлье гэвэл хорь, эхирид, булгад гэх юм уу, хорь монгол, эхирид монгол, булгад монгол гэж байх нь зүйтэй гэж буй аж. Эх хэлээ сэргээн мандуулах ажил ч тэнд их хийгдэж байна. Позы-г бууза, дотоодын министерство-г дотоод хэрэгүүдэй яаман, национально банк- үндэхэнэй банк, правительство-засагай газар, конституционный суд- үндэхэн хуулинай шүүхэ, президент-юрэнхылэгшэ, Буркоопсоюз-Бурядай хоршооной холбоон гэхчлэн, наад зах нь хаяг нэршлүүдийг сольж байгаа аж. Чингэхдээ Монгол улсын туршлагыг нэлээд судалж буй гэж орон нутгийн хэвлэлд бичсэн байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.212.116.218) 2017-01-10 00:14
      • 0
      • 0

      buriaduud odo l zub hudulj bn buriad gj bdggui Mongol l gj bn gantshan mongol tvmende erged negd de ahan dvvs min

      Хариулах

    • zochib

      (103.57.95.159) 2017-01-09 16:18
      • 0
      • 0

      Umhii buriaduud hezee mongol baisii haygdmal humuus

      Хариулах

    • Зочин

      (103.57.95.159) 2017-01-09 16:20
      • 0
      • 0

      Zuv tiim shuu

      Хариулах

    • Дорж

      (202.21.106.126) 2017-01-09 15:05
      • 0
      • 0

      Бид бол армонгол биш, "Төв монгол"юм шүү дээ. Буриадууд бол "Хойт монгол". Урд монголчууд бол өвөрмонгол биш "Өмнөд монгол" юм шүү ээ. Одооноос эхэлж зөв нэршилээрээ нэрлэж сурах хэрэгтэй.

      Хариулах

    • Зочин

      (121.163.78.47) 2017-01-01 13:43
      • 0
      • 0

      Ene xyatadyn ch bish tuvduudiin yavuulga bol uu ene salan tusgaarlaxyg ter 1911 ony gedeg tusgaar togtnol tuvdiin lamyg xaan dolgosonoos

      Хариулах

    • Зочин

      (203.91.115.41) 2016-12-31 20:17
      • 0
      • 2

      Саха г.м -р Улсынхаа нэрийг сэргээнхэрэглэж болоод байхад Буриад Монголуудмаань яагаад уг нэрээ сэргээн авдаггүй юм бол гэж олон жил бодож явдаг бвшүү. Тэд маань ямар ч гэсэн сэхээрч тэмцэж эхэлж бгаа нь яамаадаа. Буриаад зон маань өөрсдөө сэтгэл гаргах хэрэгтэй юмсан. Ноднин жуулчлалаар ирсэн болтой цэцэрлэгийн баахан хүүхдүүд дагуулсан басган тэдэнтэйгээ оросоор харилцаж байгааг ньсонсоод гайхаж билээ. Цаадуулд нь ихэнх нь буриад багачууд, цөөхөн 3-4 орос хүүхдүүд харагдсан. Гэтэл оросоор яриад бж билээ. Цэцэрлэгээс нь эхлээд л буриадаараа яримаар б-гаа юмдаа. Өөрсдөө сэхээрдэггүй манкурт болчих шахсан болтой догоо.

      Хариулах

    • Зочин

      (90.194.69.22) 2016-12-31 09:02
      • 0
      • 2

      Yer ni 2 horshi neriig ni oorchilson oorchiloogui Mongolchuud oorsdoo Ovor-Mongoloo Omnod Mongol, Buriad-Mongoloo Hoid Mongol, Tuva, Khalimagaa Baruun Mongol gej helj zanshih ni zov l doo. Uguul Mongoliin gazar nutagiin zah hyazgaar gedeg utgaaraa chi ugsaatanii zuigee bodson chi hamgiin oilgomjtoi nernuud shuu dee!

      Хариулах

    • Галт шар

      (103.57.93.201) 2016-12-30 19:08
      • 0
      • 3

      Тун зев алхам гэж Би хувьдаа бодном. Тэд нар Минь уугуул монгол овогт аймгууд байсан. Энэ тухай Соц уед Би их чалчиад юунд ч хурээгуй. Буриад нэр муухай л гээд маргадаг байв. Буруут гэдэг хиргисуудын нэр гэж яг л хэллээ. Мань мэтэс хун гэж тоогддоггуй л байлаа.Буриад д дургуй нохор болж хувирдаг байлаа. Тэдний хэдэн миний найзууд даанч ойлгодоггуй байсан юм. Болох юм цаг хугацаандаа болох гэдэг унэн амой. Дэмжиж байна.

      Хариулах

    • Зочин

      (202.9.40.27) 2016-12-29 22:10
      • 0
      • 2

      demjij bna

      Хариулах

    • Зочин

      (103.229.120.197) 2016-12-29 20:25
      • 0
      • 2

      угаасаа умард Монголчууд шүү дээ оросууд уугуул үндэстэний хүч нэгдэхээс айж бутаргаж жижиглэх гэж буриад үг бодож олсон ганцхан буриад биш өөр олон жижиг үндэснүүдэд буриад үг тактикийг тулгасан олон жишээнээс Кавказ байна Кавказад Черкес гэж алдартай дайчин улс байлаа 1864 онд арайхийж дарсан Черкес улсыг дахин сэргээхгүй гэж Краснодарын хязгаар,Кабард-Балкар, Адыгай, Карачай-Черкес гэх мэтээр жижиг овгуудад оросууд жижиглэсэн байдаг Одоо гадаадад 6 сая гаруй Черкес цагаачилж амьдарч уугуул нутагт 700000 гаруй Черкес гаралтай ард түмэн амьдардаг

      Хариулах

    • Дорж

      (202.21.106.121) 2016-12-29 19:24
      • 0
      • 7

      Тэнэг юмнууд энд тэнд их өдөөн хатгах юм даа. Ийм сайхан юм бичиж байхад "хятадуудын далд санаа" гэх харин жинэхэн хятад санаа энд тэнд цухалдах болж. Монгол улс жижигхэн боловч Монгол үндэстэн аугаа том шүү. Даян дэлхийн монголчууд нэгдэгтүн.

      Хариулах

    • zochin

      (202.126.89.199) 2016-12-29 19:07
      • 0
      • 2

      saihan sonsogoj bnashu ene metchilen taliin neg tarhsan moh ngo

      Хариулах

    • Гое

      (202.9.41.85) 2016-12-29 14:49
      • 0
      • 2

      Ашгуйдээ Евер Монголчуудтай харьцуулахад зан заншил хэлээ амархан алдаж байсан хойд зугийехэн минь идэвхжээд ирлээ. Одоо босоо Монгол бичгээ нэвтруулээ, Монголчуудч мен ижил хурдан босоо бичигтээ шилжмээр бна. Босоо хийморийг минь билэглсэн босоо бичиг мину

      Хариулах

    • Зочин

      (103.57.93.201) 2016-12-30 19:10
      • 0
      • 2

      Чихну чимэг болсон Аялгуу сайхан монгол хэл минь

      Хариулах

    • Зочин

      (103.23.51.3) 2016-12-29 11:29
      • 5
      • 0

      xyataduudiin dald sanaa biz oilgoj yadaad bx yum yu bna novshiin china n xoliin bodol

      Хариулах

    • Зочин

      (90.194.69.22) 2016-12-31 09:02
      • 0
      • 2

      Chi ooroo Hyatad

      Хариулах

    • Зочин

      (103.23.51.3) 2016-12-29 11:29
      • 4
      • 0

      xyataduudiin dald sanaa biz oilgoj yadaad bx yum yu bna novshiin china n xoliin bodol

      Хариулах

    • Зочин

      (90.194.69.22) 2016-12-31 09:03
      • 0
      • 2

      Chi ooroo Hyatad

      Хариулах