Манжид явуулсан цахилгаан мэдээ

Twitter Print
2018 оны 12-р сар 28-нд 09:48 цагт
Мэдээний зураг,

1911 оны өвөл цаг Манжийн засгийн газарт Монголчууд тусгаар улс болсон учирыг мэдэгдсэн цахилгаан мэдээ илгээж байжээ. Үүнийг бүрэн эхээр нь хүргэе.  

"1911 оны өвөл цаг Манжийн засгийн газарт Монголчууд тусгаар улс болсон учирыг мэдэгдсэн цахилгаан мэдээ

Бээжингийн Гадаад хэргийн журган, Дотоод яам, засаг дор тус хийх яамнаа толилохыг гуйн өргөхийн учир Монголчууд Чин улсад дагаар орсноос эдүгээ хүртэл хоёр зуун илүү онд үе улиран Богд хаадын хишгийг хүртсэний тул үнэхээрийн дээд тэнгэр мэт сүсэлмүй.

Зүй нь чин үнэнхүүг гүйцэтгэн зүтгэж жаргал зовлонг хамт эдлэн эс шилжвээс зохих билээ. Гагцхүү хэд хэдэн арван оноос нааш засгийн эш буурсан нь хайрлалтай бөгөөд хязгаарын сайдууд ба журганы түшмэд цаазыг самууруулан санааны дураар мөнгө юм ховдоглон мөлжихүй нь бүх дэлхийд энэ мэт хаагдсан харанхуй газар үгүй болой. Зөв бурууг өөрсдийн зоригоор хөлбөрүүлэн ялангуяа шинэ засгийн хэргийг хөгжүүлмүй хэмээн шалтгаацаж бидний газар орон ашиг эрхийг булаан иргэдийг өршөөхийг огооров хэмээх төдий үгүй монголчуудыг харгислан дарласан нь тэсхүйеэ бэрх болов.

Үндсийг таслах шашиныг сөнөөх  засгийн бодлогыг тэдний элэг уушигийг ухсан мэт илэрчээ. Талхидах дарлахыг цааз болгон хувьсгасан зүйл зүйлийг бийр цаасаар тоочин барахуй бэрх. Түүний дээр гадаад лугаа найрамдлыг алдаж хөдлөх бүр зах хязгаар дор өө сэв өдүүлжээ.

Монголчууд хэрэв өөртөө эс тогтновоос цэрэг дайнд холбогдон хуваагдахаас хэлтэрхүйеэ бэрх. Иймийн тул түмэн зүйлийн арга үгүйгээс өдөгдөж алтан ордоны зүг хандаж тэнгэрийн гэгээнээс хагацахын ёсоор мөргөөд бүгдээр Богдыг өргөмжлөн эзэн болгож улсын цолыг Монгол хэмээн үе уламжлан умар зүгийн дэлхий дахины орон газрыг уул эзэн нь хураан авч бүрэн болгон батлавай. Үүнээс хойш тус тусын зах хязгаарыг сахиж эрх үгүй ёслол найралыг урьтал болгон дараа өмнөд муж тохиносон цагт харин ч гэрээ бичиг хэлэлцэн холбоог дуусгаваас болмой.

Тэнгэрийн ёсноо өнгөлөхгүйгээр хамаг бодис өбсөбэн нэвтэрсэнийг эрх үгүй мэдэх хэрэгтэй. Засагт номонд өгүүлсэн нь тэнгэрийн бошго ашид үгүй, гагцхүү эрдэмтэй нь сая хүлээж болмой хэмээжээ. Хэрэв тэнгэрийн ерөөлийн хувь буй ахул харин бас туяат асарын хурим дор одох буй за. Олдвоос Монгол аймгийн гашуун зовлонг Богд эзэндээ төлөө айлтгах ажаам уу.

Олон эрхмүүд тэн эзэн хаанаа хичээн үйлчилж эрх үгүй гайхамшигт Богд гайхамшигтай мэргэдэд хүргүүлтүгэй. Үүнийг бичихэд тэсгэл үгүй айн эмээн Манжийн төрийг өнө удахыг хичээнгүйлэн залбирч Монголын бүх найралын хурал хичээнгүйлэн мөргөвэй.

Тэргүүн он өвлийн дунд сарын арван" гэжээ.

 

Түүхийн шинжлэх ухааны доктор О.Батсайхан

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (103.9.91.169) 2015-12-29 18:24
      • 0
      • 0

      Энэ Батсайхан гэдэг доктор Манжийн засгийн газарт цахилгаан илгээсэн юм уу? Тэгж ойлгогдохоор болчихсон байна даа. Эх сурвалж болон уг бичгийг илгээсэн хүмүүний алдрыг тавих хэрэгтэй .

      Хариулах