Үхрийн хавиргыг амттай чаная гэвэл...

Twitter Print
2017 оны 12-р сар 08-нд 18:30 цагт
Мэдээний зураг,

Танай гэр бүл үхрийн махыг хоол хүнсэндээ өргөн хэрэглэдэг бол дараах жорыг заавал сонирхоорой. Ил гал дээр амтлаж шорлосон мэт сайхан амт оруулан чанахыг хүсвэл доорх жор танд хэрэг болох нь гарцаагүй.

 

 

 

 Үхрийн хавиргыг саванд багтах хэмжээгээр хөрөөдөж бэлтгэнэ.

 Хавиргыг ургамлын тосоор сайтар тослож дараа нь давс болон перецээр амтлана.

Ингээд хавиргыг бага зэргийн тос хийж халаасан ёроолтой саванд хийж бор шаргал өнгөтэй болж, өнгөцхөн шарагдтал зөөлөн гал дээр шарна. 

Эргүүлж тойруулж бүх талаас нь шарахыг хийчээгээрэй. Шаардлагатай бол тосыг нэмж хийнэ. 

Үүний дараа хэрчсэн сонгино, сармисыг хавирганы хажуу зааг болон доогуур хийж 5-6 минут зөөлөн гал дээр хутгалгүй өөрөөр нь жигнэнэ. Энэ үед сармис, сонгины амт ууршиж маханд шингэх болно.

Дараа нь шөлийг/ус/ хийх ба шөлтэй хамт бага зэргийн улаан дарс, шар айраг хийж болно. Ингэснээр удаж хатаж, хуршсан хатуу үхрийн махыг зөөллөж, байгалийн сайхан амтыг сэргээж өгдөг байна. Мэдээж амтлахыг хүссэн бусад амтлагчаар амтлаарай. Гэхдээ ургамлын гаралтай амтлагч, гоньд, розмарин, орегано зэргээр амтлахад гайхалтай сайхан зохицох болно.

Ингээд савыг битүү таглаж зөөлөн гал дээр 4-8 цаг чанана. Үхрийн мах ер нь хатуу талдаа байдаг тул зөөлөн гал дээр удаан чанахад зөөлөрч, ялз болно. Шинэхэн, зөөлөн үхрийн мах бол 2-3 цаг чанахад л болно. Харин битүү чанагчинд чанах гэж байгаа бол 17-20 минут чанана. Шарах шүүгээнд 175С хэмд 2-2,5 цаг шарахад шөл нь ширгэх янзтай болж үхрийн мах гайхалтай сайхан зөөлөрч болсон байх болно.

Ингээд мах бэлэн болсон гэж үзвэл галаас гаргаж таглааг авахгүйгээр 20-30 минут амраагаарай. 

Хавирганы тос тунаж тогтсон байвал сайтар шүүж ялгаж авна. Дарс болон шар айраг тослог хэсгийг сайтар ялгаснаар шөлөн дээр тунадаг.

www.1000jor.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Naraa

      (106.251.120.140) 2017-12-09 20:06
      • 0
      • 0

      Uhriin uuhtei mahand tos hiih hereggui.Joohon nuntag ulaan perets ,nuhsan sarmis,har perts,baga zereg bor elsen chiher ,korea huren tsuu ,songino hiigeed sous hiij hutgaad mahandaa turheed baga zereg us hiigeed zuulun galaar uuriinh ni shuusend jignej bolgono.Turgen butsalgahc,budaa agshaagch 2iin alind ni ch bolno.

      Хариулах

    • Зочин

      (106.251.120.140) 2017-12-09 19:48
      • 0
      • 0

      Nuli tos yaj iim yum iddeg bnaa.tegeed l mongolchuud jin ihtei bgaa

      Хариулах