Фэйсбүүк хүүхдийн зан араншинд хэрхэн нөлөөлдөг вэ

Twitter Print
2017 оны 09-р сар 18-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

АНУ-ын Филадельфи мужийн Их сургуулийн сэтгэл судлалын тэнхимийн ажилтнууд хүний сэтгэл санаанд цахим орчин хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа хийжээ. Тодруулбал, фэйсбүүк хүний оюун санаанд хэрхэн нөлөөлж байгааг судалсан байна.

Судалгааны дүн харамсалтай нь тун тааруу, төсөөлж байснаас илүү сөрөг гарчээ. Фэйсбүүкт хэт донтох нь хүүхдийг туйлбаргүй, өөрийн гэсэн байр суурьгүй болгож бусдын үзэл бодолд автамтгай болгодог байна. Түүгээр зогсохгүй өөрийн ирээдүйгээ төлөвлөх урам зориг, хүсэл эрмэлзлийг нь үгүй хийж, алсын хараагүй болгох хандлагатай гэсэн эмгэнэлтэй үр дүн гарсныг эрдэмтэд анхааруулжээ.

Олон нийтийн цахим сүлжээний донтолтод хүмүүс насны хязгаар, хүйс харгалзахгүй өртөж байгаа аж. Фэйсбүүкт олон найз нөхөдтэй болох нь ганцаардлаас зайлсхийхэд тусладаг хэмээн таамагладаг боловч харин ч эсрэгээрээ ганцаардлыг бий болгож, ой санамжийг муутгадаг гэдгийг эрдэмтэд олж тогтоосон байна.

Эх сурвалж: www.paggu.com

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.