Мөнгөний энергийг тогтоох уламжлалт арга

2017 оны 05-р сар 18-нд 09:30 цагт
Мэдээний зураг,

Таны ажиллаж байж олсон мөнгө танай гэрт тогтоосой гэж хүсч байгаа бол орлого олсон өдрөө нэг ч төгрөг үрж болохгүй, бүгдийг нь гэртээ нэг хонуулах хэрэгтэй. Яагаад гэвэл...

Эртний ухаантнууд олсон мөнгөө бүтэн жил хадгалах хэрэгтэй гэж зөвлөдөг бөгөөд ингэснээр таны энергэд дассан мөнгөнүүд нь бусад мөнгөө дууддаг аж. Хөршдөө талх, давс зээлдүүлж болохгүй, учир нь хангалуун байдал танай гэрийг орхиж, өөр гэр бүл рүү очно.

Цалингаа нэмэгдүүлэх талаар лхагва гаригт асуувал зохино. Даваа гаригт хүнээс битгий мөнгө зээлээрэй, мягмар гаригт битгий хүнд мөнгө зээлдүүлээрэй, харин баасан гаригт битгий өрөө төлөөрэй. Ер нь аль болохоор бусдаас мөнгө зээлж авахгүй, харин тэдэнд зээлдүүлж байхыг хичээж байгаарай. Ингэснээр мөнгө эргэн орж ирэхийг та програмчилж байна гэсэн үг.

Улирлын онцлогоос хамаарч шүүгээнд өлгөсөн хувцаснуудынхаа халаасанд бага ч гэсэн мөнгө хийгээрэй. Бас мөнгө уранхай халаас, тасархай товчинд дургүй шүү.

Түрийвчээ хэзээ ч битгий хоосон байлгаарай. Ядахдаа л хэдхэн мөнгө ч болтугай байж байг. Түрийвчин дэх бүх мөнгө чинь эзэн рүүгээ нүүрэн талаараа харж байх хэрэгтэй.

Хамгийн жижиг хэсэгт нь гурвалжилж нугалсан нэг долларын дэвсгэртийг хийж хадгалаарай. Мөн таны түрийвчинд “азын мөнгө” заавал байх хэрэгтэй (анхны цалин, сайн хүнээс авсан мөнгө, амжилттай гэрээ хэлэлцээрийн мөнгө г.м.). Энэ мөнгийг хэзээ ч үрж болохгүй, учир нь энэ бол таны азын сахиус. Хэрвээ үрвэл мөнгө танд гомдож таны гар луу эргэж ирэхгүй.

Тоглоомонд хожсон, шударга бус аргаар олсон, газраас олсон, бэлгэнд авсан зэрэг мөнгө нь аз жаргалыг авчирдаггүй бөгөөд, таны түрийвчинд байх ёсгүй. Тэднийг хэрэгтэй байгаа хүнд нь өг, эсвэл нэн даруй үрэгтүн.

Үүнийг уншаад та мөнгийг алдах амархан, мөн олох ч бас тийм хэцүү биш гэдгийг ойлгосон байх.

Мөнгийг алдахгүй байхын тулд дээр дурдсан дүрмүүдийг мөрдөж байгаарай!

 www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • асуулт

      (202.70.42.158) 2017-05-18 16:38
      • 0
      • 0

      Банкинд хадгалсан мөнгийг яаж энергийг нь хадгалах вэ? Гэртээ хонуулж чадахгүй шууд банкны данс руу орж байгаа мөнгийг яаж эергийг нь авч үлдэх вэ?

      Хариулах

    • asuult

      (122.201.31.89) 2016-04-19 11:24
      • 0
      • 1

      mongonii nvvren tal gej yag aliig n helj bga um be'

      Хариулах