
Өнгөрсөн ням гарагт Бразилд коронавирусын халдвар авсан иргэдийн тоо нэг өдрийн дотор 15 813-аар нэмэгдэж, нийт халдвар авсан иргэдийн тоо 363 211 болжээ.
Ингэснээр Бразил улс уг вирусын халдвар авсан нийт тохиолдлынхоо тоогоор АНУ-ын ард бичигдэх болсон байна. Өнгөрсөн ням гарагт Бразилд коронавирусын халдварын улмаас 653 нас барж, уг вирусын халдварын улмаас нийт нас барсан иргэдийн тоо 22 мянгыг давжээ. Үүнтэй холбоотойгоор АНУ-ын эрх баригчдын зүгээс Бразилиас ирж буй иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргаад байна.
Цагаан ордноос мэдээлж байгаагаар АНУ-ын хилээр нэвтрэх хүсэлт гаргахаасаа өмнө Бразилд зорчсон бусад улс орны иргэдийг АНУ-ын хилээр нэвтрүүлэхгүй аж. Өмнө нь АНУ-ын зүгээс БНХАУ, Иран болон Европын зарим улс орнуудаас ирсэн иргэдийг хилээрээ нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргасан билээ. АНУ-ын хувьд тус улс коронавирусын халдвар авсан иргэдийнхээ тоогоор дэлхийд тэргүүлж байгаа ба тус улсад КОВИД-19 өвчний халдвар авсан иргэдийн тоо 1.6 саяыг давсан байна. Түүнчлэн уг вирусын халдварын улмаас 100 мянга орчим хүн нас бараад байгаа юм.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Зочин
(202.9.42.231) 2019-11-06 18:01gah
Хариулах