Мичин жилээ хаана угтвал зүгээр вэ?

Twitter Print
2015 оны 12-р сар 26-нд 14:48 цагт
Мэдээний зураг,

Шинэ оны баяр нь дэлхийн бүх хүмүүсийг нэгтгэсэн бид бүгдэд дулаан халуун сэтгэл өгдөг баяр юм. Дэлхийд шинэ оноо угтах олон сонирхолтой хотууд, улс орон байгаа. Рио-де-Жанейрогийн наран шарлагийн эргээс эхлээд Берлиний Бранденбургийн хаалга, Парисын Эйфелийн цамхаг, Лондоны Биг-Бен, Гонконгийн алдартай галын шоу гээд л заавал баймаар сайхан нутаг орон  зөндөө. Тэдгээрээс заримыг нь танилцуулъя.

Новый Орлеан

Шинэ оны гол баяр нь Миссисиппи мөрөн дээрх ёслолын буудлагын 15 минутын шоу юм. Латин хорооллын Бурбоны гудамж баярын гол талбай болно.

Йост-ван-Дейк

Британийн Виргинийн аралд 48 цагийн турш амьд хөгжим тоглож, усны хувцастай хэдэн мянган хүмүүс элсэн эрэгт нь өдөр шөнийг өнгөрөөнө. Маш хөгжилтэй.

Вена

Хофбургийн шилтгээний шинэ жилийн нүсэр наадмаар Вена алдартай. Энд орж амжихгүй юм аа гэхэд зул сарын захуудаар орж амттай хоол, халаасан дарс амсах бас сайхан. Шинэ жилийн эхний өдөр хүмүүс хотын захиргааны урд цугларан Венийн филармоны хамтлагийн тоглолтыг том дэлгэцнээ үздэг.

Амстердам

Энэ хот шинэ оноо төлөвлөдөггүй хүмүүст яг таарна. Амстердам хотод болж буй баяр нь өөрөө л ундраад байдаг. Зарим газар ёслолын буудлага хийдэгч тэнд баяр цэнгээн өөрөө урсдаг уламжлалтай.

Рейкьявик

Арванхоёрдугаар сард тэнд дөрвөн цагийн турш л өдрийн гэрэлтэй байдаг тул Рейкьявик хотынхон зугаа цэнгээнд ихээхэн дуртай. Шинэ он уламжлал ёсоор түүдэг гал асааснаар эхэлнэ. Нэг ёсондоо хамаг муу муухайгаа шатааж байгаа нь тэр. Түүдэг гал тойрсон бүжиг, дуу тасрахгүй. Аажмаар хотын бүх цэгүүдэд түүдэг асна. Дараа нь хүмүүс шөнийн клубт очиж баярын үйл ажиллагааг үргэлжлүүлдэг.

Майами

Майами нь клубийн амьдралын хот гэхэд илүүдэхгүй. Шинэ жилээр тэнд  ямар ч үдэшлэг хангалттай. Дээр нь дулаахан. Өөрөө очоод үзээрэй.

Кейптаун

Өмнөд Африкийн хотод шинэ оноо гурван өдөр тэмдэглэдэг. Урьд өдөр нь далайн эрэгт ёслолын буудлагатай тоглолтууд явагдана. Дараа нь Виктория  хүрхрээний дэргэд шинэ жилийн багт наадамтай. Шинэ жилийн мөн дараагийн өдөр нь хотод багт наадам үргэлжилнэ.

Бангкок

Шинэ жилийн шөнө хотынхон тэр чигтээ төв талбайд цугларч гэрлэн шоу, дэлхий даяар цацагдах жүжигчдийн амьд тоглолтоос таашаал авдаг уламжлалтай.

Оаху

Энэ Хавайн аралд шинэ оны зугаа цэнгэл зөндөө. Гонолулу хотын Алоха цамхагт оройн долоон цагаас үдэшлэгтэй эсвэл Вайкики элсэн эрэгт ёслолын буудлага үзэх боломжтой. Охау арлын зүүн хэсэгт нь гэр бүлийн шинэ жил өдөр нь эхэлдэг.

Ш.Мягмар

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.