ОУХМ Г.Ган-Эрдэнэ “Оны шилдэг боксчин”-оор шалгарлаа

2015 оны 12-р сар 25-нд 18:06 цагт
Мэдээний зураг,

Монголын боксын холбооноос 2015 оны шилдэг 10 тамирчинг нэрлэлээ. Энэ оны шилдэг тамирчнаар ОУХМ Г.Ган-Эрдэнэ тодорсон байна. Тэрбээр улсын аварга болсноос гадна Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс дөрвөн мөнгө, нэг алт, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний VI байрын шагнал авснаараа МБХ-ны Оны шилдэг тамирчин боллоо.

2. Олон улсын хэмжээний мастер Д.Отгондалай - Улсын аварга, Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 2 мөнгө, 1 алт, Ази тивийн аварга, Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний 8-р байрын шагналт.

3. Олон улсын хэмжээний мастер Б.Чинзориг - Улсын аварга, Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 3 алт, 1 мөнгө, 1 хүрэл медаль хүртсэн.

4. Олон улсын хэмжээний мастер Б.Түвшинбат - Улсын аварга. Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 2 алт, 1 хүрэл, Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хүрэл медаль хүртсэн.

5. Олон улсын хэмжээний мастер Э.Идэрхүү - Улсын аваргын мөнгө, Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 3 алтан медаль хүртсэн.

6. Спортын мастер Э.Цэндбаатар - Улсын аварга, Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 1 алт, APB 1 ялалт байгуулсан.

7. Олон улсын хэмжээний мастер Г.Ариунболд - Улсын аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медалвь, Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 1 хүрэл, APB 2 ялалт байгуулсан.

8. Олон улсын хэмжээний мастер С.Эрдэнэбаяр -Улсын аварга, Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 3 хүрэл медаль хүртсэн.

9. Олон улсын хэмжээний мастер А.Нурлан - Улсын аваргын хүрэл медаль, Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртсэн.

10. Спортын мастер Т.Ерболат - Улсын аварга, Олон улсын боксын холбооны "А" зэрэглэлийн тэмцээнээс 2 мөнгөн медаль хүртсэн амжилтаар тус тус шалгарчээ.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.