Умард Солонгос таван кг плутониор цөмийн зэвсэг бүтээж чадна

Twitter Print
2015 оны 12-р сар 26-нд 09:10 цагт
Мэдээний зураг,

 Өмнөд Солонгосын тагнуулын мэдээллээр, Умард Солонгос урьд нь таамаглаж байснаас бага хэмжээний плутони ашиглан цөмийн зэвсэг бүтээх чадалтай тухай Ёнхап агентлаг мэдээлжээ.

Умард Солонгост технологи хөгжиж байгааг харгалзан үзвэл, тус улс зургаан кг бус таван кг плутони ашиглан цөмийн зэвсэг бүтээж чадна гэж Өмнөд Солонгосын Засгийн газрын маш олон эх сурвалж үзэж байна гэж тус агентлаг цохон тэмдэглэсэн байна.

Өмнөд Солонгосын мэдээллээр, хойд хөрш нь одоо 40 орчим кг плутонитой бөгөөд энэ нь цөмийн найман зэвсэг бүтээхэд хүрэлцэнэ. Умард Солонгос сүүлийн хэдэн сард плутоний хэмжээгээ өсгөсөн байхыг зарим эх сурвалж үгүйсгэхгүй байна. Умард Солонгос уран баяжуулахыг оролдож байна гэж хэд хэдэн эх сурвалж ярьж байгаа тухай Ёнхап агентлаг мэдээлжээ.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.