"Эрдэнэт" үйлдвэр ажилтан бүрээ 500 мянган төгрөгөөр урамшууллаа

Twitter Print
2015 оны 12-р сар 25-нд 16:24 цагт
Мэдээний зураг,

Эрдэнэт үйлдвэр ХХК-ийн Ерөнхий захирлын 2015 оны 12-р сарын 24-ний өдрийн тушаалаар компанид 3 сараас дээш хугацаагаар хөдөлмөрийн гэрээ байгуулан ажиллаж буй ажилтан бүрт 500 000 төгрөгийн урамшуулал олгохоор шийдвэрлэлээ. Энэхүү мөнгөн хөрөнгийг хэмнэлтийн үр ашгаас хуваарилах юм.

Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэрийн Удирдах зөвлөлийн 51-р эчнээ хуралдаанаас 2013, 2014 оны бизнес төлөвлөгөөг компанийн хамт олон амжилттай биелүүлснийг сайшаасан. Мөн 2015 онд дэлхийн зах зээлд зэсийн үнэ буурч, “Эрдэнэт” үйлдвэр хэмнэлтийн горимд шилжин удирдлага зохион байгуулалтын оновчтой шийдэл, арга хэмжээ авсны үр дүнд таваарын бүтээгдэхүүний өөрийн өртгийг хямдруулсан юм. Тиймээс үйлдвэрлэлийн төлөвлөгөөний биелэлт, хэмнэлтийн бодлогын үр дүнг ажилтнууддаа урамшуулал болгон хуваариллаа. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.