Хар тамхи, мансуурлаас болж гардаг санаанд оромгүй аймшигт хэргийн нэгэн жишээ

Twitter Print
2015 оны 12-р сар 25-нд 13:36 цагт
Мэдээний зураг,

Хар тамхи гэдэг аймшигт хар тахал юунд хүргэдгийг нийгэм ерөөсөө ухаардаггүй аж. Аливаа улс орны төр засаг л үүнд онц анхаардаг болохоос биш, ард олон хор холбогдлыг ойлгодоггүй, тиймээс ч хар захын наймааг таслан зогсооход хүндрэлтэй байдаг байна.

Монгол улсын хувьд хар тамхины холбоотой гэмт хэрэг жил ирэх тусам газар авсаар байна. Нийгэмд дуулдаж байгаа нь бага болохоор энэ аюул өнөөдөр ямар хэжээнд хүрснийг мэдэхэд бэрх. Залуучуудын дунд хар тамхи атугай мансуурах дур, сонирхол эртнээсээ л байсан. Өнгөрсөн арваннэгдүгээр сард машиндаа хий үнэрлээд амиа алдсан харамсалтай хэрэг гарч байсан бол өчигдөр гэхэд дахиад ийм төрлийн хэрэг гарав. Тодруулбал, Чингэлтэй дүүргийн 18 дугаар хороо “Яргайтын 14-р гудамжинд хүн нас барсан байна” гэсэн мэдээллийг авч шалгахад, тус хороонд оршин суух 16 настай эрэгтэй Э нь ахуйн хэрэглээний шингэрүүлсэн хий хэрэглэсэн үедээ амиа алдсан хэргийг дүүргийн цагдаагийн хэлтэст шалгаж байгаа аж.

Орон нутагт ч ийм хэрэг гарч байв. Өмнөговь аймагт 15 настай хүү гэртээ ганцаараа байхдаа ахуйн шингэрүүлсэн хий үнэрлэж мансуурсан байдалтай амиа алдсан байдаг. Энэ мэтчилэн хүүхдүүд, шингэрүүлсэн хий үнэрлэж амиа алдах асуудал гарсаар байгаад харамсаж, мансуурах дон, дур сонирхол ямах аймшигт байдалд хүргэдгийг тодорхой илтгэх нэгэн жишээ сонирхуулъя.  

Энэ аймшигт явдал саяхан, ердөө хоёр өдрийн өмнө Байгалийн чанадын нэгэн тосгонд гарчээ. Оросын "Номер один" хэвлэлд онцолсоноор, хар тамхинд мансуурсан нэгэн эр эхнэр хүүхдэдээ чөтгөр шулам шүглэсэн хэмээн сэтгэж, хөөж тонгилгохоор шийдсэн байна.

31 настай уг этгээд мансуурсан үедээ эхнэртээ ямар нэгэн шингэн өгч уулгахаар албадсан аж. Эхнэр нь харин нөгөөхийг нь уусан дүр үзүүлээд, дараа нь жорлонд асгахыг мэдсэн эр галзуурч, эхнэрээ сандалаар нүдэж эхэлсэн бөгөөд дараа нь мах хөшиглөдөг модоор балбасан байна. Солиорсон эр үүгээр зогссонгүй, төрөөд удаагүй байсан нялх хүүхдээ шүүрэн авахад эхнэр нь хүүхдээ тавиулах гэж толгой руу нь архины шилээр хэд хэдэн удаа цохисон хэдий ч хүчирсэнгүй, аймшигтай алуурчин хүүхдээ хана руу саваад толины хагархайгаар цээжийг нь ярж, зүрхийг нь гаргаад идэж орхисон байна. Ийм аймшиг гэж байх уу, энэ бол хүний санаанд орохооргүй солиорол, мансуурлын үр дүн.

Мөрдөн байцаалтын явцад тодруулсанаар, солиорсон алуурчин энэ үйлдлээрээ эхнэр хүүхдэдээ шүглэсэн чөтгөр шулмыг хөөж тонилгохыг хүссэн гэнэ. Ямар ч хүнд гэмт хэрэгтний санаанд багтамгүй, сэтгэл хирдхийлгэсэн энэ аймшигт явдлын дараа тэрээр хаалгаа онгойлгож, "Хувцасаа тайл, цасанд булж, чөтгөр шулмасыг чинь хөөнө" гэж эхнэртээ хэлэх үед нь хөөрхий эмэгтэй гудамжинд гүйн гарч тусламж дуудаж амжжээ.

Цагдаагийхан яаралтай очиж гэмт этгээдийг цасан дээр дарж авахад тэрээр хамаг бие нь салгалан нүүр ам нь эвгүй үрчийж байсан байна. Одоогоор түүнийг Октябрийн районы шүүхээс цагдан хориод байгаа бол хүнд гэмтэж бэртсэн эхнэрийг нь эмнэлэгт хүргэжээ.  

Хар тамхины мансуурлаас шалтгаалан ямар аймшигт хэрэг явдал гардгийн наад захын жишээ энэ бололтой. Хүн хар тамхи, элдэв мансууруулах үр дагавартай бодис үнэртэж, өөрийн ухаан санаагаа алдана гэдэг аймшиг. Ингэж мансуурсан үедээ хүн юу ч хийхээс буцахгүй болдгийн тодорхой баримт бол энэ. Тиймээс эрүүл саруул, онцгой ухаан сэтгэлгээгээрээ бусдаас ялгардаг Монгол залуучууд энэ мэт явдлаас ухаарал авч, аймшигт хар тахлаас хол явахыг хичээнгүйлэн хүсье. Тиймээс ч хүний зэвүү, хорсол аргагүй төрөм ийм аймшигт хэрэг явдлыг зориуд жишээ болгон татсан болно.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.