Сонгуулийн хууль батлагдлаа

Twitter Print
2015 оны 12-р сар 25-нд 17:20 цагт
Мэдээний зураг,

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Сонгуулийн хуулийн төслийг хэлэлцэж баталлаа.

Монгол Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд /Улсын Их Хурлын гишүүн Р.Бурмаа нарын 16 гишүүн, Улсын Их Хурлын гишүүн Су.Батболд нарын 7 гишүүн 2015.11.06-ны өдөр өргөн мэдүүлсэн, Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү нарын 10 гишүүн 2015.11.13-ны өдөр өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг УИХ-ын чуулганаар хэлэлцсэн юм.

Сонгуулийн хуулийн төслийг бүхэлд нь батлахыг дэмжих санал хураахад санал хураалтад оролцсон 60 гишүүнээс 52 нь дэмжсэнээр Сонгуулийн хуулийн төсөл батлагдлаа. Ингэснээр өмнөх сонгуулийн хуулиуд болон Ерөнхийлөгчийн сонгуулийн тухай хууль, Аймаг, нийслэлийн сонгуулийн тухай хуулиудыг хүчингүй болгох санал хурааж, олонх нь дэмжсэнээр дээрх хуулиуд хүчингүй боллоо.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.