"National geographic" сэтгүүлийн 2015 оны шилдэг зургууд

2015 оны National Geographic Traveler гэрэл зургийн уралдааны ялагчид тодорчээ. Дэлхийн өнцөг булан бүрээс 17,000 гаруй уран бүтээлчид аяллын шилдэг хөрөг зураг, байгалийн гэрэл зураг, үйл явдлын торгон агшин, шилдэг өнцөг номинациудад бүтээлээ ирүүлжээ. 27 дахь удаагаа зохион байгуулагдаж буй тус тэмцээнд Ануар Патжана Флориук хэмээх Мексик эр тэргүүн байранд шалгарчээ. 

Шилдэг шагналын ялагч 10,000 долларын шагнал хүртсэний дээр Вашингтон дахь Үндэсний газарзүйн нийгэмлэгийн төв оффисоор аялах гэнэ. Түүнээс гадна ангилал тус бүрийн тэргүүн байрын эзэд 2,500 долларын шагнал хүртэхийн хамт шилдгээр тодорсон бүтээл нь Үндэсний газарзүйн сэтгүүлийн хуудаснаа хэвлэгдэх юм байна.

Дөнгөж төрсөн зулзагаа дагуулан явж буй ээж халим ба тэдний зургийг авч буй хүмүүс

Мексикийн Рока Партида эргийн ойролцоо энэхүү байгалийн хэсэгт далайн хосгүй унаган төрхөөрөө амьдрал оршдог тул ЮНЕСКО-гийн зүгээс дархан цаазат бүс болгож, хууль бус загасчлалын эсрэг хамгаалалтанд авахыг зорьж байна.

Зурагчин: Anuar Patjane

Тэмээн уралдаан бол Арабын орнуудын үндэсний спорт

Тусгайлан бэлтгэгдсэн тэмээ унаач эрчүүдийн хоорондох Оманы уламжлалт тэмцээн. Аль хурдан явсан тэмээ ялагддаг учир унаачид тэмээнийхээ хурдыг сааруулж өрсөлддөг байна. Тус тэмцээний гол зорилго нь Араб тэмээний гоо үзэсгэлэн, хүч чадал болоод унаач эрсийн авьяас чадварыг харуулахад оршино. 

Зурагчин: Faisal Azim 

Элс шороотой орчинд ажлын байрныхаа цонхоор гадагш харж буй ажилчид

Зурагчин: Anuar Patjane

Тэнгэр дэх саун

Альпийн нурууны оргил дээр орших, үүлнээс дээш орших бидний өмнө нь хэзээ ч харж байгаагүй хамгийн гайхамшигтай саун. /2800 метрийн өндөрт байрладаг/

Румын хотын үлгэрийн мэт үзэсгэлэнт газар

Пестера тосгонд хяруу унажээ

Шөнийн Deadvlei буюу "үхсэн намаг"

Сарны гэрэл газрыг гэрэлтүүлэхүйц хурц, харин тэнгэрт сүүн зам хаана байгааг тогтоохуйц харанхуй үдэш байв. 

Зурагчин: Ahmed Al Toqi

Энэтхэг бөх

Кушти бол Энэтхэгийн үндэсний бөхийн барилдаан. Бэлхүүсний боолтноос өөр өмсгөлгүй бөхчүүд давс, лимон, шавар холилдсон бөхийн талбайд хүч үздэг. Тэмцээн дууссаны дараа бөхчүүд, хана налан сууж амардаг. 

Зурагчин: Alain Schroeder

Тайландын Нон Кай мужид хөвгүүд хүрхрээний ойролцоо зогсож галуу барихаар оролдож байна. 

Зурагчин:  Beth McCarley  

Уулархаг газрын тариачид 

Польшийн уламжлалт аргаар өвс хадаж буй тариачдын гол зэвсэг хадуур, өвсний сэрээ юм. 

Уганда улс, Зива хэмээх хирсний дархан цаазат газар

"Энэ зургийг авахын урьд өдөр бид ховордсон цагаан хирсний зургийг авахаар бүхэл өдөржин оролдсон. Тэдний байгаа өвсөн дээгүүр аяархан гэтэж, есөн метрээс дотогш ойртохгүй зураг авах үнэхээр хүндрэлтэй байсан. Би санаандаа хүрсэн зургийг авч чадахгүй байсан. Харин өглөө намайг сэрэхэд гурван цагаан хирс яг миний өмнө тайван гэгч нь идээшилж байв".

Зурагчин: Stefane Berube

Цахилгаан цахисан нар жаргалт 

Боливийн Салар дэ Уюуни эрэг

Зурагчин: Marcio Cabral

Мексикийн Кабо Пулмо Үндэсний хүрээлэн дэх Жак загасны сүргээр хүрээлэгдсэн нь.

Энэ газар мөн тэнгисийн онгон байгалийг харуулсан бүс юм. Хэдэн жилийн өмнөөс загасчин Кабо Пулмо далайн энэхүү амьдрал устаж үгүй болж байгааг анзааран энэ хавийн загасчлалыг бүр мөсөн зогсоосон байна. Түүнээс хойш судлаачдын хүч хөдөлмөрийн дүнд загасны устсан тоо сүрэг дахин сэргэжээ.

Зурагчин: Anuar Patjane

Ирээдүй-цэлмэг эсвэл бүдгэрсэн

Манан дунд ээжийгээ хайж байгаа нас бие гүйцсэн бар. Араатны ирээдүй болох нэг бол сайн эвсэл муу гэсэн хоёр зам түүнд үлдэж.

Зурагчин: Vijay Nagarajan

Швейцарийн Церматт тосгоны өглөө

Церматт далайн төвшнөөс 1620 м өндөрт байх уулархаг бүсийн жижиг үзэсгэлэнт тосгон. Альпийн нурууны Швейцарийн хэсэгт байх хамгийн өндөр цэг нь Маттерхорн 4478 м өндөр. Уг тосгон Маттерхорн уулын энгэрт байдаг тул энэ ууланд авирахаар, цанаар гулгахаар, үзэхээр ирсэн хүмүүсийн байрлах цэг болдог. Энэ тосгоноос энэ хавийн газар нутаг маш үзэсгэлэнтэй харагдана.

Зурагчин: Andrey Omelyanchuk

Ангараг

Орос улс. Камчатка нь галт уулсын орон. Тус хойгт 160 орчим галт уул байдгаас 29 нь идэвхтэй галт уул юм. Галт уулс нэг дор бөөгнөрсөн, дэлхийд ховор тогтоцтой тул ЮНЕСКО-гийн дэлхийн өвийн жагсаалтад бүртгэн авч, хамгаалж буй. Галт уул хэдийгээр идэвхтэй ч лав нь бага үүл, гэрэлд гайхамшигтай улаан гаригийг бий болгож байна.

Зурагчин: Denis Budkov

Догшин шуурга

Петра шуурга Европ даяар Атлантын далайн эрэгт асар том давалгаа үүссэнээс Моура гэрэлт цамхаг эвдэрсэн байна. Гэрэлт цамхаг далайн түвшнээс дээш 38.7 метр аж.

Зурагчин: Oscar Martinez

Тэнгэрлэг гал. Антарктид

Зурагчин Рэймонд Лю өнгөрсөн оны арваннэгдүгээр сард Антарктид аялж явахдаа нар жаргаж буй байдлыг гэрэл хальснаа буулгажээ. 

Зурагчин: Raymond Liu

8 метрийн халим аварга загастай тулгарав

Орегон муж дахь намхан уулс

Зурагчин: John Richter

Куба дахь амьдрал

Кубын өнгөрсөн одоо ч амьдарч байгаа газраас нь тольдоход...

Зурагчин: Sabino Parente

Баобобын өргөн чөлөөнд нар шингэж байна

Олон жилийн настай энэ хөгшин мод үргэлж гайхалтай байдаг. Нар мандахаас жаргах үед хичнээн сайхан төгс орчинг бүрдүүлж байгааг та харж байна. Зүгээр л нэг амар тайван орой.

Зурагчин: Talia Friedman

Грекийн Санторини арал дахь тосгон

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.