2015 оны ашиг орлогоороо тэргүүлсэн таван кино

Twitter Print
2015 оны 12-р сар 24-нд 12:11 цагт
Мэдээний зураг,

ШӨХТГ хоёр жилийн өмнөөс эхлэн монгол киноны ашиг орлогын жагсаалтыг олон нийтэд мэдээлэх болсон. Кино театруудаар гарч байгаа Монгол киноны жагсаалтыг долоо хоног бүрээр нь ашиг орлогын хамт нийтэд танилцуулж байсан бол энэ оноос эхлэн сараар нь мэдээлж эхлэх болжээ. 

Ингээд ашиг орлогоороо тэргүүлж буй кинонуудын жагсаалтыг хүргэж байна.

Киноны жагсаалт Ашиг орлого Уран бүтээлчид
1 Танхай тээгч 615,152,198 сая төгрөг

“Aurora” фильмийн найруулагч Б.Чингүүн болон “Х-Түц” продакшны жүжигчин, гавьяат жүжигчин И.Одончимэг нарын хамтран найруулсан “Танхай тээгч” инээдмийн уран сайхан кино энэ оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн үзэгчдийн хүртээл болсон юм.

Киноны гол дүрд гавьяат жүжигчин И.Одончимэг, жүжигчин Амбий буюу Ц.Батхуяг агсан, жүжигчин Т.Бархүү, О.Долгор нар тоглосон.

2 Тютю  117 сая төгрөг

Жүжигчин Г.Ундармаагийн “U Film" студийн дэлгэцийн хоёр дахь уран бүтээл ”Тютю” мөн өнгөрсөн нэгдүгээр сард нээсэн.

“Тютю” киноны гол дүр Алимаагийн дүрийг ОХУ-ын Театр урлагийн академийн оюутан М.Цэрэндолгор бүтээсэн. Түүнчлэн гавьяат жүжигчин Б.Жаргалсайхан, жүжигчин О.Гэрэлсүх, Д.Бямбацогт, Г.Золбоот, Амбий буюу Ц.Батхуяг агсан нар тоглосон юм. 

3 Хүүхэлдэй  67,292,299 сая төгрөг

“Кино цамхаг” студийн “Хүүхэлдэй” аймшгийн киногоо зохиолч Ц.Ууганбаярын “Хүүхэлдэй” хэмээх өгүүллэгээс сэдэвлэн бүтээжээ.

Найруулагчаар Б.Цогт-Эрдэнэ, хөгжмийн зохиолчоор “Нисванис” хамтлагийн дуучин Л.Энх-Амгалан, зураглаачаар Б.Анхбаяр, Э.Чинзориг нар ажилласан. Харин гол дүрд жүжигчин Н.Мөнхсоёл, Ө.Мөнгөнтулга, М.Саранцэцэг нар тоглосон юм. 

4 Аюултай харилцаа  61,495,270 сая төгрөг

“Хас энтертайнмент”-ийн захирал, найруулагч Ц.Хүсэлбаатар “Аюултай харилцаа”-гаа өнгөрсөн хоёрдугаар сард олон нийтэд толилуулсан.

Гол дүрд УДЭТ-ын жүжигчин Г.Отгонцэцэг, САриунбямба, П.Шүүдэрцэцэг, “A-Capella” хамтлагийн дуучин, жүжигчин Э.Мөнхтөр, жүжигчин Х.Баярмаа нар тоглосон. 

5 Ар хударга  339,906 сая төгрөг

Зохиолч Д.Болдбаатар, найруулагч О.Эрдэнийн хийсэн уг киног өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын Вашингтон хотод анх нээсэн бол тухайн сардаа мөн Улаанбаатарт нээсэн билээ.

Г.Эрдэнэбилэг, О.Долгор, С.Ариунбямба, Д.Төмөрчөдөр нарын тоглосон уг бүтээл хар тамхи, шударга бус нөхөрлөл, хүний наймаа, сайхан сэтгэл, бэлгийн мөлжлөгийн талаарх сэдвийг хөнддөг.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.