Оросын хоккейн лигийн 69 жилийн ой тохиожээ

Twitter Print
2015 оны 12-р сар 24-нд 11:25 цагт
Мэдээний зураг,

Өнгөрөгч мягмар гарагт буюу 12 сарын 22-ны өдөр хуучин нэрээр ЗХУ, одоогийн ОХУ-ын хоккейн лиг үүсч хөгжсөний түүхт 69 жилийн ой тохиожээ.

1946 оны 12 сарын 22-ны өдөр хуучин Зөвлөлтийн хоккейн лиг үүсч, анхны тоглолтоо бүртэж байжээ. Энэхүү түүхэн өдрийн тохиолдуулан Оросын хамгийн анхны багуудын нэг Спартак Москва ТХЛ-н хүрээнд өөрсдийн “Сокольники” ордондоо Финландын Йокерит багийг хүлээн авч тогложээ. Гэвч тоглолтонд талбайн эзэд 3-1 харьцаагаар өрсөлдөгч багтаа хожигдсон байна.

Хэсэг хугацаанд завсарлаад байсан Тивийн Хоккейн лигийн тоглолтууд эхэлжээ. Өчигдөр Тивийн Хоккейн лигт хэд хэдэн тоглолт болсон. Тэдгээрээс,

  • Металлург Новокузнецк 2 – 6 Барыс Астана
  • Сибирь Новосибирск 0 – 3 Авангард Омск
  • Салавет Юлаев 2 – 0 Динамо Москва
  • Металлург Магнитогорск 4 – 2 Витяз
  • Югра Ханты-Мансийск 3 – 2 Автомобилист Екатеринбург
  • Торпедо Нижний Новгород 6 – 5 СКА Санкт-Петербург
  • Спартак Москва 1 – 3 Жокерит
  • Медвешчак Загреб 0 – 3 Динамо Рига
  • Слован Братислав 4 – 2 Динамо Минск багууд тус тус тоглосон байна.

 

Оросын домогт тоглогчид: Зүүн гар талаас Владимир Крутов, Вячислав Фетисов, Игор Ларианов, Алексей Касатанов, Сергей Макаров, 2006 он, Улаан талбай

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.