Жагсагчид Төрийн ордон руу зөвшөөрөлгүй нэвтрэхийг завдав

Twitter Print
2015 оны 12-р сар 24-нд 11:18 цагт
Мэдээний зураг,

Төрийн ордны баруун талд "Дэлхийн Монгол Ногоон Нэгдэл" ТББ-ынхан эсэргүүцэл илэрхийлж Уул уурхайн сайд Р.Жигжидийг огцрохыг шаардаж буй юм. Тэд Онон голын сав газарт, Ойн сан бүхий газарт хууль бусаар олгосон ашиглалтын тусгай зөвшөөрлийг цуцлуулах шаардлага тавьж, суулт зарлаад удаж байна.

Суулт эхэлсэн өдөр Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт дээрх хоёр асуудлаар шаардлага хүргүүлж, өчигдрийн 15.00 цагийн дотор хариу өгөхийг шаарджээ. Мөн Ерөнхий сайдтай биечлэн уулзах хүсэлт тавьсан байна. Гэвч тэдний шаардлагын хариуг өгөөгүй гэх шалтгаанаар өчигдөр орой тэд Төрийн ордон руу зөвшөөрөлгүй нэвтрэхийг завдав.

Төрийн тусгай хамгаалалтынхан тэдний энэ үйлдлийг зогсоожээ. Жагсагчид дотор “Гал үндэстэн” холбооны тэргүүн Г.Мөнхбаяр болон “Босоо хөх Монгол” хөдөлгөөний Х.Бээжин нарын хүмүүс байсан юм. Г.Мөнхбаярын хувьд өмнө нь Төрийн ордон руу нэвтрэхийг завдаж, галт зэвсэг хэрэглэсэн учраас хорих ялаар шийтгэгдэж, Өршөөлийн хуулиар суллагдаад удаагүй байгаа билээ.

jagsagch

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.