Эверестийн бааз коронавирусын халдварын голомт болох эрсдэлтэй байна

Twitter Print
2021 оны 05-р сар 05-нд 12:34 цагт
Мэдээний зураг,

Эверестийн баазад байрлаж буй уулчид болон Балбын эрх баригчид Эверестийн баазад коронавирусын халдварын шинж тэмдэг илэрч буй уулчдын тоо нэмэгдэж буй хандлага ажиглагдаж байгааг онцолж, Эверестийн бааз коронавирусын халдварын голомт болно гэж эмээж байгаа аж.

Эверестийн баазаас коронавирусын халдварын шинж тэмдэг илэрсэн уулчдыг Катманду дахь эмнэлгүүд рүү илгээсэн ба дээрх эмнэлгүүдээс ирсэн мэдээллээр нийт 17 уулчин коронавирусын халдвар авсан нь тогтоогдсон байна. Балбын засгийн газрын зүгээс өнөөдрийн хүртэл Эверестийн баазад коронавирусын халдварын тохиолдол бүртгэгдсэн гэдгийг үгүйсгэсээр ирсэн юм.

Энэ нь Эверестэд авирахаар ирсэн гадаадын уулчид нь Балбын засгийн газарт их хэмжээний орлого оруулдагтай холбоотой ба Эверестийг хааснаар Балбын орлогын эх үүсвэр байхгүй болох юм. Өнгөрсөн жил коронавирусын цар тахлын улмаас Эверест уул руу авирахыг тодорхой хугацаагаар хориглосон билээ.

Өнөөдрийн байдлаар Эверест ууланд авирахаар Балбад ирсэн жуулчид Эверестийн баазад очихоосоо өмнө тусгаарлагдаж байгаа аж.

Балбын Аялал жуулчлалын яамны албан ёсны цахим хуудсанд Балбын засгийн газар 4-р сарын 26-ныг хүртэл Эверест уул руу авирах 394 зөвшөөрөл олгосон ба энэ нь Эверестийн бааз дээр нэг дор 1500 гаруй хүн цугларах нөхцлийг бүрдүүлжээ.

Нөгөө талаас Эверестийн баазад байсан уулчид болон Катманду дахь эмнэлэгт ажиллаж буй эмч нарын мэдээлж байгаагаар Эверестийн бааз дахь нөхцөл байдал Балбын засгийн газрын мэдээлснээс ч илүү хүнд байгаа ба тэд Балбын засгийн газар бодитой мэдээлэл өгөхгүй байгаад бухимдаж байгаагаа илэрхийлжээ. Сүүлийн долоо хоногуудад Балбад коронавирусын халдварын тархалт хурдацтай нэмэгдэж байгаа билээ.

Хөрш Энэтхэг улс коронавирусын цар тахлын 2 дахь давалгаанд өртөж, нөхцөл байдал маш хүнд байгаа ба тус улсад коронавирусын шинэ хувилбар хурдацтай тархаж байгаа нь тогтоогдсон юм. Энэтхэгийн хөрш орнууд дундаас Балбад халдвар тархалтын түвшин хамгийн өндөр байгаа юм.

Эх сурвалж: https://www.interfax.ru/world

Орчуулсан: Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.