Царайлаг эрчүүд албан тушаал ахих нь ховор

Twitter Print
2017 оны 10-р сар 17-нд 10:29 цагт
Мэдээний зураг,

Аятайхан хүүхнүүдэд ажил олдох нь илүү амар байдаг бол эрчүүдийн хувьд харин эсрэгээрээ, албан тушаал ахихад царай муутай байвал саад багатай байдаг гэнэ.

Учир нь эрэгтэй даргад царайлаг эр хүн “аюул” мэт санагддаг. Иймээс дунд хэрийн албанд зүтгүүлж байдаг ажээ. Энэ тухай Лондоны коллежийн дэргэдэх менежментийн сургууль /Их Британи/, Мэрилэндийн их сургуулийн /АНУ/ эрдэмтэд мэдээлэл хийжээ.

Ажилд орохоор бүртгүүлсэн хүмүүсийг хэрхэн шалгаж байгаа явцыг судлаачид ажигласан байна. Гэтэл мэргэжил боловсролоор ижил түвшний хүмүүсийг гадаад төрхөөр нь ялгадаг бөгөөд царайлаг эрчүүдийг дунд зиндааны, байдаг л нэг дундаж төрхтэй эрчүүдийг харин арай дээгүүр албан тушаалд авдаг нь харагджээ.

Эмэгтэйчүүдийн хувьд ийм ялгаа ажиглагдсангүй. Эрэгтэй, эмэгтэй ямар ч дарга хүүхнүүдийн гадаад төрхийг ур чадвартай нь холбож үздэггүй байна.

Г.Төгөлдөр, mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.