Шар тайлах шалгарсан аргууд

Twitter Print
2018 оны 12-р сар 29-нд 09:00 цагт
Мэдээний зураг,

Аливаа баяр ёслол архи, дарсгүйгээр бараг л болохгүй болов уу. Харин баярлаж цэнгэн, хөгжилдсөний дараа өдөр ихэнх хүмүүсийн хувьд шарталт, түүнээс үүдэлтэй толгой өвдөх асуудал үүсдэг. Түүнээс гадна согтууруулах төрлийн ундаа хэрэглэсэн үед элэг болон ходоодонд нилээд ачаалал өгдөг. Энэ бүхний талаар хүн бүр сайн мэддэг хэрнээ амслаа л бол мартдаг нь тун тоогүй.

Ер нь бол шартахгүй байх хамгийн шилдэг арга бол согтууруулах ундааг хэмжээндээ тааруулан хэрэглэх явдал.

Зайлшгүй тохиолдолд маргааш нь шартахгүй байя гэж бодож байгаа л бол согтууруулах ундаа хэрэглэхээсээ өмнө 4 ширхэг идэвхжүүлсэн нүүрсний шахмалыг уугаарай. Тэгсэн ч өглөө нь бие тань таагүй, эвгүйрхээд байвал биеийн жингийн 10 кг тутамд 1 ширхэг идэвхжүүлсэн нүүрсний шахмал байхаар тооцож ууна.

Мөн шар тайлах өөр нэг хурдан арга байдаг бөгөөд тэр нь таваг халуун, тунгалаг шөл уух юм.

Шар тайлахад тустай 5 төрлийн шүүсний жор 

1.Өндөгний коктейль

Хоёр ширхэг өндөгний шарыг 3 амны халбага элсэн чихэртэй хольж хутгана. Үүн дээрээ жүржийн шүүснээс /шинэхэн бэлтгэсэн/ нэмээд сайтар хутгаад дахин дээрээс нь тослогтой цөцгийнөөс хагас аягыг хийгээд хутгаж ууна.

2.Жимсний ундаа

Шарталтанд исгэлэн жимсний шүүс тустай байдаг. Харин үйлдвэрийн аргаар бэлтгэсэн шүүс биш шүү. Энэхүү ундааг бэлтгэхэд ядах юмгүй бөгөөд цангис жимсээр хийнэ. Жимсийг /хөлдөөсөн эсвэл шинэхэн/ жижиглэж шүүсийг нь шахаж гаргаад үүн дээрээ ус хийж ойролцоогоор 15 минут буцалгана. Энэхүү жимсний ундаагаа элсэн чихрээр амталж хэрэглэнэ. Уг ундаа нь шар тайлахаас гадна бие организмыг амин дэм, эрдэс бодисоор хангадаг.

3.Улаан лоолийн шүүс ба даршилсан ногооны шүүс

Даршилсан ногооны шүүс нь шар тайлахад эртнээс хэрэглэж ирсэн арга. Уг шүүсийг бэлтгэхэд даршилсан байцааны шүүс илүү тохиромжтой. Хагас аяга даршилсан байцааны шүүсийг нэг аяга өтгөвтөр улаан лоолийн шүүстэй хольж хэрэглэхээс гадна өөрийн хүссэнээрээ амталж лууван болон алимны шүүс, мөн давс нэмсэн ч болно.

Мөн даршилсан ногооны исгэлэн шүүсийг /өргөст хэмх, улаан лооль/ дангаар нь уух эсвэл бүр хийжүүлсэн эрдэст усаар орлуулсан ч болно.

4.Цитрусын төрлийн жимсний шүүс

Дурын хүссэн цитрусын төрлийн жимс болох жүрж, бэрсүүт жүрж, нимбэг, лайм зэргээс сонгож шүүсийг нь шахаж бага зэрэг ус нэмж шүүсээ бэлтгэнэ. Энэ шүүсэндээ хүссэнээрээ өндөгний шар нэмэн ууж болно.

5.Исгэлэн сүүн коктейль

Тослог багатай тараг эсвэл исгэгчинд шинэхэн жижиглэж хэрчсэн яншуй, укроп нэмж давсаар амтална. Хэрвээ коктейль хэт өтгөн санагдвал бага зэрэг ус нэмж болдог.

Эдгээрээс гадна шар тайлах эмчилгээний арга бол их хэмжээгээр уух явдал юм. Ус их ууснаар согтууруулах ундаа нь байж болох хамгийн бага концентрацитай болж шартсан хүний бие ч дээрддэг байна. Харин их хэмжээгээр уух ус нь хийжүүлээгүй, эрдэст бодисгүй байх ёстой гэдгийг анхаарах ёстой.

Эх сурвалж: www.fithacker.ru

Орчуулсан: 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Дүр эсгэгч

      (103.26.194.208) 2016-11-25 21:15
      • 0
      • 0

      Архи уухгүй л байвал шартахгүй ээ

      Хариулах

    • Зочин

      (203.194.114.30) 2015-12-24 17:37
      • 1
      • 1

      Тэнэг юм бичихээ боливол сайн. Хүн шартах сайн. Хүн шартаж байвал бие эрүүл саруул байна гэдгээ мэдэж авч байгаа хэрэг. Есөн шидийн юмыг хольж уутал шартахгүй байвал, бие тань муу байна гэсэн үг. Өөрөөр хэлбэл олон хорын эсрэг тэмцэж чадахгүй байна гэсэн үг. Шартана гэдэг нь таны организм эсэргүүцэн тэмцэж байна гэсэн үг. Маргааш өглөө нь бие тань муу байвал элдвий өнгөтэй юм бүү уу. Зүгээр л буцалгасан ус уугаад бай. Ц.Гайтав гуай ганцхан удаа архи уусан гэдэг юм.

      Хариулах

    • Картын барааны үеийнхэн

      (202.21.96.14) 2015-12-23 17:20
      • 0
      • 2

      Бэлэн гоймон + С*кс

      Хариулах