Монголбанкны дэд ерөнхийлөгч Б.Жавхланг чөлөөлөв

Twitter Print
2015 оны 12-р сар 24-нд 18:09 цагт
Мэдээний зураг,

Чуулганы үдээс өмнөх хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэсэн Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхланг албан тушаалаас нь чөлөөлөх хүсэлтийг дахин хэлэлцэхийг УИХ дахь МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа УИХ-ын даргаас хүсэв.

Улмаар санал хурааж, үдээс өмнөх хуралдаанаас гаргасан шийдвэрээ хүчингүй болголоо. Үүний дараа Монголбанкны тэргүүн дэд ерөнхийлөгч Б.Жавхланг 90 хувийн саналаар дэмжин, албан тушаалаас нь чөлөөллөө.

Тэрээр 2016 оны УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх учраас хуульд заасны дагуу албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлт гаргасан юм байна. Тэрээр төрөлх нутаг Сүхбаатар аймгаасаа нэр дэвшихээр зэхэж буй гэнэ.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.