ЭЗ-ийн байнгын хорооны даргад Ц.Баярсайханыг дэмжлээ

Twitter Print
2015 оны 12-р сар 23-нд 14:53 цагт
Мэдээний зураг,

Эдийн засгийн байнгын хорооны  өнөөдрийн хуралдаанаар эхлээд  сонгуульт хугацаа дуусгавар болж байгаатай холбоотой тус байнгын хорооны даргыг сонгох асуудлыг хэлэлцэв. АН-ын бүлгээс Эдийн засгийн байнгын хорооны даргаар Ц.Баярсайханы томилохоор оруулж ирсэн байлаа. Гишүүд Ц.Баярсайханыг Эдийн засгийн байнгын хорооны даргаар томилохыг дэмжсэн юм. Мөн 8 хувийн зээлийн асуудлаар Монголбанкны мэдээллийг сонслоо.

Дараагаар нь Барилгын тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлэг, Төрөөс мэдээлэл, харилцаа холбооны хөгжлийн талаар баримтлах бодлого батлах тухай  УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэхээр байсан боловч хойшлуулсан юм. Ийнхүү өнөөдрийн байнгын хорооны хуралдаан өндөрлөлөө.

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.