Шатрын холбооны шилдгүүд тодорлоо

Twitter Print
2015 оны 12-р сар 23-нд 10:15 цагт
Мэдээний зураг,

Монголын шатрын холбоо оны ажлаа дүгнэж, шинэ жилийн цэнгүүний арга хэмжээний үеэр шилдгүүдээ тодруулжээ. Энэ үеэр дараах шилдэг тамирчид, дасгалжуулагч болон байгууллагыг танилцуулсан байна:

Шилдэг шатар дэмжигч” цомоор УИХ-ын гишүүн, МШХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч Я.Санжмятав, УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан, “Шилдэг клуб”-ээр “Хос мастер” Шатрын академи, “Шилдэг сурталчлагч”-аар Таван Цагариг сонин, “Шилдэг зохион байгуулагч”-аар Хүннү молл компани, МҮЭ-ийн СТО, Их Монгол ресторан, МҮОХ-ны “Алтан очир” одонгоор М.Баасанжав, Х.Эрдэнэдорж, Ч.Баттүвшин нар шагнагджээ. Мөн Олимпийн алдар одонгоор С.Отгонжаргал, Б.Бадрал, “Хөдөлмөрийн тэргүүний ажилтан”- цол, тэмдгээр Б.Баярмандах, Л.Тогоохүү, Монголын залуучуудын холбооны Тэргүүний залуу цолоор Ц.Бат-эрдэнэ, Д.Номин-Эрдэнэ, Монголын шатрын оны Шилдэг шатарчнаар Б.Гүндаваа, Б.Мөнгөнтуул, С.Билгүүн, Ү.Үүрийнтуяа, Г.Амартүвшин, Б.Мөнгөнзул, Шилдэг дасгалжуулагчаар Б.Хатанбаатар нар шалгарсан байна.

Э.Гүнтөмөр

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.