Өнөөдөр бурхны элчийн төрсөн өдөр

Twitter Print
2015 оны 12-р сар 23-нд 09:49 цагт
Мэдээний зураг,

Арван хоёрдугаар сарын 23. Энэ өдрийг бурхны элч Мухаммедийн төрсөн өдөр гэж үздэг. Маулид ан-Наби (Mawlid an-Nabī) буюу араб хэлнээс орчуулбал бурхны элч хорвоод мэндэлсэн өдөр гэгддэг энэ баярын өдрийг лалын шашны Рабиг ал-авваль (Rabi' al-awwal) тооллын гурав дахь сарын 12-нд буюу энэ нэгэн өдөр тэмдэглэдэг байна.

Сонирхолтой нь Мухаммедийн мэндэлсэн өдрийг 300 жилийн өмнөөс тэмдэглэж эхэлсэн байдаг. Учир нь бурхны элчийн мэндэлсэн өдрийг эрт балар цагаас яг таг тогтоогоогүй, харин нас эцэслэсэн өдрийг нь багцаалан мэндэлсэн өдөр болгон урвуулж, мөнхийн амьдралд шилжсэн өдөр гэж үздэг аж. Лалын шашинтнууд харин энэ өдрийг тун даруухан тэмдэглэдэг, зарим үедээ огт тэмдэглэдгүй байсан бол сүүлийн үед Сири, Алжир, Тунис, Марокко зэрэг лалын ертөнцийн бусад улс орнуудад өргөн дэлгэр тэмдэглэдэг болжээ. Пакистанд гэхэд энэ баяраар гурван өдөр амардаг байна. Энэ өдрүүдэд Аллах бурхны алдрыг магтсан маулид хэмээх шүлэглэсэн туйл айлддаг бөгөөд бурхны хамгийн сүүлчийн элч гэж үздэг Мухаммедэд талархаж, ядууст өглөг өгч, бие биедээ билэг дэмбэрэлтэй үг хэлэхийг эрхэмлэдэг аж.

Харин Египт зэрэг арабын бусад оронд энэ баярт хүүхдүүд их дуртай байдаг бөгөөд туг далбаагаар чимэглэсэн хотын гудамж талбайд «арусат ан-наби» хэмээх чихрээр урласан сонирхолтой дүрснүүд худалдаалдаг нь хүүхдүүдийн сонирхлыг татдаг байна.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.