Үс чинь халзраад хэцүү байна уу

Twitter Print
2018 оны 04-р сар 18-нд 15:00 цагт
Мэдээний зураг,

Халзралт бол эрчүүд, эмэгтэйчүүдийн дунд үүсдэг нийтлэг асуудал. Тэгвэл халзралт үүсэх олон янзын шалтгаан байдаг: удамшил, дааврын эмгэг, стресс

Харин эмэгтэйчүүдийн хувьд бол дээрх шалтгаанаас гадна үсээ сэнсдэх, индүүдэх, будах, хими хийлгэх гэх мэтчилэнтэй холбоотойгоор үс унах нь бий.

Халзралт нь дотроо хэд хэдэн төрөлтэй бөгөөд бүр хүндэрсэн тохиолдолд та мэргэжилтэнд заавал хандах хэрэгтэй. Халзралтыг бүрэн гүйцэд эмчлэхгүй ч гэлээ үс ургах хэсгийн цусны эргэлтийг сайжруулдаг арга байдаг. Мэдээж таны толгойг чимдэг хамгийн сайхан гоёл бол гоё сайхан үс болохоос халзан биш юм. Ингээд үс бэхжүүлж, халзралттай тэмцэх ардын аргыг хүргэж байна.

Халзралттай хэрхэн тэмцэх вэ?

1.Спиртийн ханд

4 амны халбага сонгины шүүсийг 6 амны халбага халгайн ханд, 1 амны халбага коньяктай холино. Уг холимогоо халзралттай хэсэгтээ өдөр бүр түрхэнэ.

2.Гичний нунтаг

Бүлээн усанд бага хэмжээний гичний нунтаг нэмж зутан маягтай болгоно. Үүнийгээ асуудалтай хэсэгтээ иллэг хийх маягааар түрхэх ба өдөр бүр давтана. Хэрвээ уг холимгийг түрхэхэд халуу шатах мэдрэмж төрвөл хурдан хугацаанд усаар угаах ёстойг анхааараарай.

3.Зуун настын шүүс

Халзарсан хэсэгтээ зуун настын шүүснээс тогтмол түрхээрэй.

4.Давс

Эхлээд үсээ угааж давсаа халзарсан хэсэгт түрхээд гялгар уутаар хучиж 15 минут байлгана. Дараа нь үсээ бүлээн усаар угаана. Уг үйл явцыг үсээ угаасны дараа өдөр бүр хийж давтана.

5.Маск

Тараг болон давсны маск бэлтгэж болдог. Ингэхдээ 50 гр том ширхэгтэй давсыг 1 аяга тараганд хийж хутгаад дээр нь бага зэрэг бодисын солилцоо сайжруулах үйлчилгээтэй эфирийн тос /гаа, базилик байж болно/ нэмж болно.

Уг маскийг модон халбагаар чийгтэй үсэндээ түрхээд толгойгоо бигнэж хагас цаг байлгана. Дараа нь хүүхдийн шампуниар маш сайн угаана.

Мөн 2 амны халбага касторовын тос /касторовое масло/, 1 ширхэг өндөгний шар, 1 амны халбага зөгийн бал хольж үр дүн сайтай маскийг бэлтгэсэн ч болно. Үүнийгээ асуудалтай хэсэгтээ түрхэж 2-4 цаг байлгаад дурын шампуниар толгойгоо угаана.

6.Иллэг

Хамгийн таатай арга гэж хэлэхэд болно. Үсээ угаахын өмнө хуруугаа наргил модны тосонд дүрж толгойдоо иллэг хийнэ. Уг иллэгийг хагас цаг хэртэй хийх бөгөөд залхуурсны хэрэггүй шүү.

Сонирхуулахад үсээ илүү урт ургуулъя гэж байгаа бол уургаар баялаг хүнсний бүтээгдэхүүн, ялангуяа А болон Е амин дэм, кали, магни, цайр зэрэг бичил элементүүдийг агуулсан хүнс түлхүү хэрэглэх хэрэгтэйг сануулъя.

Мөн үсний аливаа асуудал нь хооллолттой хамгийн ихээр хамааралтай байдаг тул зөв, эрүүл хооллох нь чухал юм.

Эх сурвалж: www.takprosto.cc

Орчуулсан: 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.