Хөрсний гулгалтын улмаас 91 хүн сураггүй боллоо

Twitter Print
2015 оны 12-р сар 22-нд 11:15 цагт
Мэдээний зураг,

Ням гарагт БНХАУ-ын Гуандун мужийн Шэнжэнь хотод хөрсний гулгалт болсны улмаас 33 барилга нурж, одоогийн байдлаар 91 хүн сураггүй болжээ.

Хөрсний нуралт 380 мянган ам метр газар нутаг хамарч буйг тогтоогоод байна. Аврагчид эрэн хайх ажиллагаа эхлүүлсэн бөгөөд 13 хүнийг нуранги дороос олж, эмнэлэгт хүргэжээ. Алга бологсдын 59 нь эрэгтэй, 32 нь эмэгтэй аж.

Аврах ажиллагаанд эрэн хайх багийнхнаас гадна нисгэгчгүй дөрвөн онгоц, сургуультай 30 нохой, мөн гал унтраах ангийнхныг дайчилжээ. Хөрсний гулгалт болсон газарт хээрийн гурван эмнэлэг ажиллаж буй гэнэ. Эрх баригчид тус бүс нутгийн ойр орчмоос 900 гаруй оршин суугчийг нүүлгэн шилжүүлжээ. Хөрсний гулгалт болох үеэр ойролцоо орших шатахуун түгээх станц дэлбэрсэн бөгөөд эл гамшгаас шалтгаалсан эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа аж. Хятадад сүүлийн жилүүдэд ийм төрлийн байгалийн гамшигт үзэгдэл гарах нь ихэсч байгаа юм.

Эх сурвалж: CNN

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.