Илчлэг багатай, эрүүл 4 төрлийн салат

Twitter Print
2019 оны 08-р сар 24-нд 15:00 цагт
Мэдээний зураг,

Та бүхэндээ хамгийн боломжийн олдоц сайтай орцтой дараах жоруудыг санал болгож байна. Мэдээж илчлэг багатай эрүүл сонголт. Аль болох Монголдоо ургасан ногоо жимсийг ашиглаж хийгээрэй.

1.Шинэ ногооны салат

Орц:

- Дунд зэргийн өргөст хэмх 1 ширхэг 

- 2 ширхэг улаан лооль

- 150 гр салатны навч 

- Хүсвэл ногоон эсвэл бөөрөнхий сонгино хийж болно. \Сонгино өөх шатаана\

Амтлагч нь дараах сонголтуудтай.

- Гүнжидийн үр 1 халбага, оливын тос 1 халбага, чимх давс \хүсвэл хийхгүй байж болно\ 

- Бэлэн салат амтлагчууд \тос, давс их байдаг\ 

Хийх арга: 

Бүх ногоогоо ижил хэмжээнд хэрчинэ. Өөрийн сонгосон амтлагчаа дээрээс нь нэмээд сайтар холиод л болно. Үүний дараагаар 5-10 мин хэсэг хугацаанд хөргөгчинд хийж болно. Маш амархан эрүүл салат

2.Байцааны салат 

Орц: 

- Ногоон байцаа 150 гр

- Ягаан байцаа 150гр

- Лууван 150гр

- Сонгино хагас бөөрөнхий эсвэл 50 гр ногоон сонгино

Амтлагч: 

- Оливын тос 1 халбага, гүнжидийн үр, чимх давс

- Салат амтлагч 

Хийх арга: 

Бүх байцаагаа хагас чанана. Эсвэл час халуун усанд дүрээд гаргаад ирж болно. Лууван болон байцаа сонгиноо бүгдийг нь урт нарийхан хэрчинэ. Луувангаа үрүүлээр үрж ч болно. Гол нь жижигхэн нарийхан л байх ёстой. Дээрээс нь сонгосон амтлагчаа холиод л хэсэг сэрүүн газар байлгаад бэлэн болно. Ус ихтэй салат.

3.Алим, хүрэн манжингийн салат 

Орц: 

- Хүрэн манжин 200 гр 

- Алим 300 гр 

- Самар 50 гр \бүх төрлийн самар байж болно\ 

- Үзэм 50 гр \хар чавга байж болно\

Амтлагч дараах сонголттой. 

- Алимны уксус 1 халбага, зөгийн бал 1 халбага 

- Цэвэр тараг\ жимстэй йогурт байж болно\ 

Хийх арга:

Хүрэн манжингаа арилгаад хагас чанаж болгоно. Хэт чанаж болохгүй. Алим болон хүрэн манжингаа яг адилхан хэлбэртэй хэрчинэ. Савхан эсвэл шоо дөрвөлжин гээд та дуртайгаараа хэрчиж болно. Самраа сайтар нухаад үйрмэг болгоно. Үзмээ угаагаад бүтнээр нь эсвэл жижигхэн хэрчээд хийж болно. Бүх орцуудаа сайтар холиод сонгосон амтлагчаа хийж хутгаад хэсэг 5-10 минут хөргөгч эсвэл сэрүүн газар тавиад л болно.

4.Дүпүтэй салат

Орц: 

- Дүпү 150 гр 

- Амтат чинжүү 150 гр 

- Өргөст хэмх 150 гр 

Амтлагч: 

- Салат амтлагч

- Чимх давс хүсвэл оливын тос 

Хийх арга: 

Дүпүгээ хагас чанаж гаргаад хөргөнө. Бүх орцуудаа өөрт таалагддаг хэлбэрээр жижиглэн хэрчээд холино. Чинжүүгээ бүр жижигхэн хэрчвэл зүгээр байдаг. Амтлагчаа нэмнэ. Хольж сэгсрээд хэсэг сэрүүн газар байлгана. 

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.