Хүүхэдтэйгээ хамт урлаж болох бэлгийн баглаа, боодол

Хүүхэд бүрт таалагдсан бэлгийг нь өгнө гэдэг тэдэнд үгээр илэрхийлэхийн аргагүй баяр баяслыг авчрах нь мэдээж. Харин энэхүү гайхалтай бэлгийг улам тодотгох сав баглаа боодол, чимэглэлийг та яагаад хүүхэдтэйгээ хамт урлаж болохгүй гэж?

Өөрийн гараар урлан бүтээж болох бэлэгний баглаа боодлын ер бусын чимэглэлүүдийг танд санал болгож байна. 

Өнгө бүрийн гоёмсог утсан чимэглэл

Туузны оронд төрөл бүрийн өнгөтэй утас ашиглаж болдог. Бэлэг чинь “амилаад” л явчихна шүү.

Муур ба нохой

Муур болон нохойн дүртэй, энгийн жижигхэн бэлгэнд зориулсан ухаалаг шийдэл. Үүнийг хийхдээ доорх загварыг ашиглан хийж болно.

Харандаа

Хатуу цаас, цавуу, хайч, тосон будгийн харандаа байхад л та хүүхэдтэйгээ цуг уг харандааг ядах юмгүй хийчихнэ.

Өөрөөсөө түгжээтэй бэлэг

Энгийн хайрцгийг төрөл бүрийн түгжээ хийж чимэглэж болдог. 

Жижиг хайрцаг

Уг хайрцгийг хийхэд хялбар тул хараад хийх боломжтой.

 

Цаасан сүлжмэл

Цаасаар хийсэн өнгөлөг сүлжмэл нь сонин дээр илүү зохицдог.

 

Мушгиа чимэглэл

Жижиг эдлэл хийхэд зориулсан уг гайхалтай хайрцгийг хийхийн тулд цаасны ширхэг бүрчлэнг цавуугаар нааж хийдэг.

Хатгамал

Бэлэгний цаасан уутан дээр олон янзын хэв маягтай зургуудыг оёж хатгаж чимэх нь бас л шилдэг санаа.

Алчуураар урласан буга

Алчуур, туузтай байхад буга урлаж болох аж. Хүүхэддээ өгөх жижиг бэлгээ далдлан нууж өгөхөд зориулагдсан.

Бяцхан гоёл чимэглэл

Элдэв янзын хэлбэртэй, туузаар чимэглэсэн бэлэгний баглаанд ч мөн сэтгэл шингэсэн нь харагддаг.

Эх сурвалж: www.adme.ru

Орчуулсан: 

  • Мэдээний зураг,

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.