Монгол эрчүүд та нар минь үнэхээр бахархам сайхан шүү

Twitter Print
2017 оны 03-р сар 17-нд 12:55 цагт
Мэдээний зураг,

3-р сарын 18. Монгол цэргийн өдөр. Бидний нэрлэж заншсанаар Эрчүүдийн баярын энэ өдөр монгол эрчүүдийн талаар санал солилцъё.

Би 2007 оноос Арабын Нэгдсэн Эмират Улс, Катар, Бахраин, Иордан, Сауди Араб Улсуудаар ажиллаж мон аялаж явлаа. Мөн Зүүн Өмнөд Азийн орнуудаар, тэр дундаа Тайланд, Малайз, Вьетнам, Лаос, Хятадын хөдөө тосгонуудаар явж шинэ, урд нь харж үзэж байгаагүй ахуй, ёс заншилтай танилцсан, ингэж явахдаа улам бүр өөрийгөө таньсан. Ингэж явсан он жилүүд маань надад би хаана ямар орчинд төрж өсөн хүмүүжсэн, ямар азтайгаа, надад юу байсан, байдаг, үнэт зүйлсээ үнэлж олж харж чаддаггvй байсныг ойлгуулсан он жилүүд байлаа.

Хятадын хөдөө нутгаар эмэгтэй хүний эрх дээд зэргээр зөрчигдож байдаг, Арабын орнуудад гэр бүлийн эрэгтэй эмэгтэй гишүүд хоёр өөр хаалгаар орж гардагийг харж байсан. Тэд эрэгтэй хүнтэй зэрэгцэж алхдаггүй, зэрэгцэж ярьдаггvй, өөдөөс нь сорголдох нть битгийн хэл эгцэлж хардаггүй, гудамжинд эмэгтэй хүн чанга ярих мэт зүйлийг энд харахгүй, тийм зүйл байдаг гэдгийг тэд мэддэг ч үгүй. Олон нийтийн, цэнгээний газраар байтугай далайн эрэг амралтын газруудаар бараг явдаггүй. Хааяа наран шарлагын газраар очихдоо өмсгөлтэйгөө, бас нүүрээ хаасан гэвлүүртэйгээ харагдана, тэрхүү "хар хэрээ" мэт нэвсгэр урт өмсгөлийг нь гадныхан "хар кондом" гэж хошигноно.

Харин араб эмэгтэйчүүдийн олноороо харагддаг газар бол Shopping Mall буюу их дэлгүүрүүд. За энд л эдний хүн болж төрсний аз жаргал байх нь дээ гэхээр "хар кондом"-оос өөрийг эс өмсдөг улс чинь аваад байх юу билээ гэж бодогдоно. Жинс өмсөхгүй, майк футболка бүүр үгүй... Нүүрээ нуучих юм чинь уруулын будгаар яалтай билээ... Tэгээд юу авдаг юм бэ гэхээр алтан эдлэл. Өөр нэг газар бий, тэр нь дотуур хувцасны тасаг. Үнэхээр sexy дотуур хувцсыг үнэ хайрлахгүй худалдаж авна. Бийлэгжүү нөхөртэй нэг эмэгтэй 75,000 ногооноор Victoria Sectrets-ийн тансаг ангиллын дотуур хувцас худалдаж авч байх юм. Эрэг дээр ч очихгүй шахуу, бас хэзээ ч "хар хувцсаа" тайлахгүй хүмүүст ийм үнэтэй дотуур хувцасны хэрэг юу байнаа гэж бас бодогдоно. Аанхаа, тэд нарын аз жаргал хаалттай хаалганы цаана байх нь... Гэртээ нөхрийнхоо өмнө тэр хувцсаа өмсдөг, тэр нь тэдний аз жаргал, юу "чаддаг", ямар сайхнаа үзүүлэх ганц боломж байх нь. Аз жаргал гээч юмыг эдлэх цорын ганц боломж нь ч байж мэднэ.

Харин манайд эсрэгээрээ, чи надад тийм ч гоё, үнэтэй, тийм брэндийн өмд, гутал авч өг, би найзуудтайгаа уулзах гэж байна гэж гомдоллоно. Хамгийн хайр татмаар нь юу гэхээр монгол эрчүүд үүнийг байх ёстой, өөрсдийн нь үүрэг мэтээр хүлээж авдаг. Хуруу хумсаа хуйхлан байж олсон "хэдээрээ" эхнэртээ тэр хүссэн ээмэг бөгж, хувцас чимэглэл, элдэв гоо сайхны хэрэгслийг нь аваад л өгдөг. Тэгээд, за миний хайр, баярлаад ирээ л гэдэг. Ийм эрчvvд дэлхийд олон уу? Хаана байна? Үгүй шүү, тун ч ховор!

За дээрээс нь эрт ирсэнгүй, хоолоо хийлцсэнгүй, хүүхдээ харалцсангүй гэхийн хажуугаар мөнгө авчирсангүй, манай аав ээжид ингэсэнгүй тэгсэнгүй гэх мэтчилэн эр хүйстэй л болохоос адилхан хүн мөртлөө дааж давшгүй олон үүргийг давхар давхар хүлээлгэнэ. Дааж давшгvй ачаатай энэ эр хvн стресс нервээсээ болоод жаахан бухимдана, амсана. Тэрийг нь бид шүүмжлэнэ, боож хаана, цагдана, цагдаагийн үүрэг гүйцэтгэж байнга хаана явж буйг нь асууна., өндөр хяналтаар хянана. Болдогсон бол нөхөртөө камер суурилуулахсан. 

Герман эрчүүд "german principal" буюу герман зарчимаа, англичууд "based on finance" буюу мөнгө санхүү дээр суурилсан дүрмээ ярина, италчууд "family tradition" буюу эрт цагаас уламжилж ирсэн гэр бүлийн уламжлалаа бас дагана, дээрээс нь эмэгтэй, эрэгтэй адилхан хүн, илүү дутуугүй гээд Та биднийг тэгж ч толгой дээрээ гаргах нь юу л бол... Япон, солонгос эхнэрүүд яаж толгой бөхөгөр амьдардгийг бид мэднэ.

Мэдээж Монголд гэр бүлээ авч явж байгаа олон эмэгтэйчvvд байгаа нь үнэн боловч дээрхи дурьдсан зүйлууд бас л түгээмэл харагдана. Ганцхан эмэгтэйчүүд гэр бүлийн дарангуйлалд ороод байдаг биш, бас эрчүүдийг бид иймэрхүү маягаар гэр бүлдээ хүчирхийлдэг байна. 

Би юу хэлэх гэсийн бэ гэхээр Монголд эмэгтэйчүүд харьцангуй эрх чөлөөтэй, дураараа, өөрийнхөөрөө амьдарч чадаж байна. Тийм учир энэ эрх чөлөөгөө бас ойлгож, үнэлж, хайрлан хүндэтгэж яваасай! Энэ эрх чөлөө, аз жаргал, талын салхи мэт зоргоороо амьдралыг ЭРЧҮҮД маань олгосон юм шүү. Бид хүү, аав, ах нартай гэдгээ битгий мартаарай! Монгол эрчүүд уужуу дулаан сэтгэлтэй, өгөөмөр, тал шигээ талбиун ухаантай сайхан хүмүүс шүү! Энэ дэлхийд хаа ч байхгүй өмөг түшигтэй эрчүүд бол монгол эрчүүд минь юм шүү!

Цэрэг, Армийн баяр гэдэг боловч цаг нь тулахад бүх эрчүүд зэвсэг барин эх орноо хамгаалах учир энэ баяр бүх эрэгтэйчүүдийн маань баяр. Тэнгэрлэг монгол эрчүүддээ баярын мэнд хүргээд, халуун үнсэлт илгээе! 

Р.Лхамаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • saran

      (202.21.106.138) 2017-03-17 15:00
      • 0
      • 0

      Manai mongol erchuud unerheer saihan.Ted mmaani har muuu sanaaagui awsan hediiigee ger buldee zarzuulaad l bas sain nergui.Mongoliin saihan erchuuddee bayariin mend hurgey.Bugdeeree eruul enhk urt udaan naslaarai

      Хариулах

    • oogii

      (109.47.193.118) 2016-03-18 04:34
      • 0
      • 1

      Margaash ah nartaigaa uarinaa

      Хариулах

    • Зочин

      (103.26.193.236) 2016-03-17 21:34
      • 0
      • 1

      Монгол эрчүүд минь шнэхээр сайхаан.

      Хариулах

    • Зочин

      (202.179.25.113) 2016-03-17 15:28
      • 0
      • 3

      bayarlalaa

      Хариулах

    • Зочин

      (112.72.9.22) 2016-03-17 15:27
      • 0
      • 2

      Тийм шүү.

      Хариулах