Дөрвөн хэлээр төвөггүйхэн ярьчихдаг Дэлхийн шинэ мисс

Twitter Print
2015 оны 12-р сар 21-нд 12:23 цагт
Мэдээний зураг,

65 дахь удаагийн "Дэлхийн мисс" тэмцээнд дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн гоо бүсгүйчүүл авъяас билэг, уран ухаан, гоо сайхнаа уралдууллаа. Урлагийн авъяас, шилдэг загвар өмсөгч, спортлог гээд олон төрлөөр нийт 114 орны гоо бүсгүйчүүд өрсөлдснөөс "Дэлхийн мисс"-ээр Испани улсын гоо бүсгүй Мирейя Лалагуна Ройо шалгарч, өнгөрсөн жилийн мисс, Өмнөд Африкын Роленэ Страуссээс шилжин явах титмээ зүүсэн юм. Харин хоёрдугаар байрт ОХУ-ын гоо бүсгүй София Никитчук, гуравдугаар байранд Индонезийн гоо бүсгүй Мария Харфанти нар тус тус шалгарлаа.

Мирейя Лалагуна Испани улсаас "Дэлхийн мисс" болж буй анхны гоо бүсгүй юм. Тэрээр 1992 оны арваннэгдүгээр сарын 28-нд Испанийн Барселон хотод төрсөн. 177 см-ийн өндөртэй бөгөөд мэргэжлийн загвар өмсөгч юм байна.

Түүнчлэн "Miss Atlantico International 2014", "Miss world Spain 2015" тэмцээний ялагч болж байсан. Чөлөөт цагаараа Мирейя ном унших, нийгмийн цахим сүлжээгээр хэсэх болон боксоор хичээллэх дуртай аж. 

Мирейя Лалагуна эм зүйч мэргэжлээр эрдмийн зэрэг хамгаалсан. Тэр бүр хүмүүс мэдээд байдаггүй ч, бүсгүй цаашдаа хүнсний илчлэгийн чиглэлээр мастерын зэрэг хамгаалахаар төлөвлөж буй гэнэ.  

Тэрээр эмэгтэйчүүдийн хүсч мөрөөддөг ч, тэр бүр амжилтад хүрч чаддаггүй загварын ертөнцөд хэдийнэ од болон гялалзаж чаджээ. Түүний инстаграмм хуудсыг харсан хэнбугай ч энэ үзэсгэлэнт бүсгүйг хараад нүд унагадаг аж. Тэр бол цахим ертөнцийн идэвхитэй хэрэглэгч. Тэр дундаа инстаграмм хуудасны үнэнч хэрэглэгч гэнэ. Багцаалж хэлбэл түүний дагагчдын тоо хэдий 10 мянга давжээ. Үүгээр ч зогсохгүй тэрбээр инстаграмм хуудастаа 900 гаруй зургийг нийтэлсэн байдаг байна. Мэдээж энд түүний тэмцээнд уралдаанд оролцож байх үеийн зурагнууд ч бий. 

Дэлхийн шинэ мисс Мирейя Лалагуна дөрвөн хэлээр төвөггүйхэн ярьчихдаг. Мэдээж эх хэлнээсээ гадна Каталан, Англи, Франц хэлийг эх шигээ эзэмшсэн байна. 

Г.Ганаа

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.