Футзалын УАШТ өндөрлөлөө

Twitter Print
2015 оны 12-р сар 21-нд 11:15 цагт
Мэдээний зураг,

Монголын Хөлбөмбөгийн Холбооноос уламжлал болгон зохион байгуулдаг футзалын охид, эмэгтэйчүүдийн Улсын аварга шалгаруулах тэмцээн амжилттай зохиогдож өндөрлөлөө. Энэ сарын 14-19-ны хооронд болсон тус тэмцээнд нийт 5 насны ангилалд хамгийн их буюу 33 багийн тамирчид хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдсөнөөс медалийн эзэд болон шилжин явах цомын эзэд тодорсон юм.

Нийт долоо хоногийн турш охидын уухайн түрлэг дор үргэлжилсэн тус тэмцээн U-11, U-13, U-15, U-17 болон 18-аас дээш гэсэн насанд явагдсан. Ингээд тэмцээний хамгийн бага буюу 11 хүртэлх насанд нийт 4 баг оролцож тойргийн журмаар өрсөлдсөнөөс Амарбаясгалан эзэнтэй Рэнцэндорж дасгалжуулагчтай “Сансар” багийн охид нэг ч оноо алдалгүй итгэл төгс аваргаллаа.

Мөнгөн медалийг Донтор эзэнтэй Ц.Ганболд дасгалжуулагчтай “Монголын тэмүүлэл” баг хүртсэн бол хүрэл медалийг Энхтайван эзэнтэй Болд дасгалжуулагчтай “Туулын Том Тулнууд” баг хүртлээ. Шагналыг МХБХ-ны Гүйцэтгэх Хорооны гишүүн, тэмцээн зохион байгуулах хорооны дарга ноён Г.Мөнхчулуун, Гүйцэтгэх Хорооны гишүүн, Хүүхэд залуучуудын хорооны дарга хатагтай Ж.Хишигжаргал, Гүйцэтгэх Хорооны гишүүн, Футзалын Хорооны дарга Б.Гансүх болон МХБХ-ны Гүйцэтгэх захирал Ш.Жаргалсайхан нар гардууллаа.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийт 33 багийн дунд зохиогдсон футзалын УАШТ-д хөдөө орон нутгаас мөн Дархан, Архангай болон Өвөрхангай аймгийн Хужирт сумын “Титэм Хужирт” зэрэг багууд хүрэлцэн ирж оролцсон билээ.

Тэмцээний 13 хүртэлх насанд алтан медалийг “Хараацай” клуб хүртэж “Туулын Том Тулнууд”, “Монголын тэмүүлэл” багууд удаах байрт шалгарлаа.   

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

15 хүртэлх насны ангилалд нийт найман баг өрсөлдсөнөөс “Туулын Том Тулнууд” баг аваргын алтан медаль, шилжин явах цомын эзэн боллоо. “Титэм Хужирт”, “Хоромхон” клубийн охидууд мөнгө, хүрэл медалийг хүртлээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Футзалын УАШТ-ий 17 хүртэлх насны ангилалд хамгийн олон буюу нийт 10 баг оролцлоо. Ингээд тэргүүн байранд Мөнхчулуун эзэнтэй Эрдэн-Очир дасгалжуулагчтай “Дэрэн” клуб шалгарч мөнгөн медалийг “Монголын тэмүүлэл”, хүрэл медалийг “Баянзүрх” дүүргийн баг тус бүр хүртжээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тэмцээний хамгийн том буюу 18-аас дээш насны ангилалд “Арвис” клүбийн эмэгтэйчүүд аваргаар шалгарлаа. Тэд шигшээ тоглолтонд өөрсдийн гол өрсөлдөгч “Монголын тэмүүлэл” клүбийг 2-1 харьцаатай буулгаж авсан байна. Банзрагч дасгалжуулагчтай “Арвис” клүб мөн хэдхэн хоногийн өмнө өндөрлөсөн эрэгтэйчүүдийн насанд хүрэгчдийн УАШТ-д түрүүлээд байсан билээ. Насанд хүрэгчдийн эмэгтэйчүүдийн тэмцээнд мөнгөн медалийг “Монголын тэмүүлэл” харин хүрэл медалийг “Зөгийнүүд” баг эзэлж шагналын тавцанд зогслоо.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Тэмцээний нийт шагналын сан 9,150,000 байсан бөгөөд үүний дараагаар мөн нас насны шилдэг тамирчдад шагналыг гардууллаа.

Шилдэг хаалгач:

11 хүртэлх насны шилдэг “Сансар” клүбийн тоглогч Б.Индра

13 хүртэлх насны шилдэг “ТТТ” клүбийн тоглогч Д.Энхмаа

15 хүртэлх насны шилдэг “ТТТ” клүбийн тоглогч Б.Мөнхзул

17 хүртэлх насны шилдэг “Монголын тэмүүлэл” клубийн Б.Алтжин

18-аас дээш насны шилдэг “Арвис” клүбийн Баярцэцэг нар тодорлоо.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шилдэг довтлогч :

11 хүртэлх насны шилдэг “Сансар” клүбийн Э.Соргуударь /7 гоол/

13 хүртэлх насны шилдэг “Монголын тэмүүлэл” клүбийн Б.Энхзолбоот /7 гоол/

15 хүртэлх насны шилдэг “ ТТТ” клүбийн О.Сарангарав /14 гоол/

17 хүртэлх насны шилдэг “Баянзүрх дүүрэг” Э.Номин /16 гоол/ тэмцээний хамгийн олон гоол

18-аас дээш насны шилдгээр “Арвис” клүбийн Д.Хонгорзул /10 гоол/ тус бүр тодорлоо.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шилдэг өв тэгш тоглогч:

11 хүртэлх насны шилдэг “Сансар” клүбийн Г.Намуун

13 хүртэлх насны шилдэг “Титэм Хужирт” клүбийн Х.Болормаа

15 хүртэлх насны шилдэг “Титэм Хужирт” клүбийн Долгормаа

17 хүртэлх насны шилдэг “Монголын тэмүүлэл” клүбийн Г.Улсбаяр

18-аас дээш насанд “Монголын тэмүүлэл” клүбийн Г.Шинэцэцэг нар тодорч шагналаа гардан авлаа.

Мөн футзалын УАШТ-ий шагнал гардуулах ёслолын үеэр “ФИФА” буюу ОУХБХ-оос Монголын Хөлбөмбөгийн Холбооны шүүгч нарт ФИФА-ийн шүүгч болсонг бататгасан үнэмлэхийг гардууллаа.

ЭХ СУРВАЛЖ: www.the-mff.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.