Гольф анхлан сонирхогчдод өгөх хэдэн зөвлөмж

Twitter Print
2015 оны 12-р сар 20-нд 13:19 цагт
Мэдээний зураг,

Орчин үеийн гольф буюу ногоон зүлэг, толгод, элсэн баривч, усан саад гэх зэрэг зүйлсийг давуулан туг хатган тэмдэглэсэн нүхрүү цохих энэхүү тоглоом нь 15-д зуунд Шотландад үүссэн гэдгийг албан ёсоор хүлээн зөвшөөрдөг. Анх үүсэж байснаа бодоход одоогийн гольф нь олон дүрэж журмыг туулан ирсэн бөгөөд сонгогчоос хамаарсан хэрэгсэл сонгох, цохих техник эзэмших,  тактик сонгох боломж зэрэг нь нилээн өргөжин тэлсэн байна. Английн нэгэн гольфийн хорхойтон 9000 бичигдсэн бичигдээгүй дүрэм байдаг гэснээс харвал үнэхээр л толгой эргэмээр хэцүү санагддаг байх. Яахын аргагүй эрүүл мэнд, бие галбир болоод өөртөө зав гаргаж чаддаг хүмүүсийн спорт болохоор тэр зүйлүүдийг үл харгалзан суралцахаар шийддэг нь ойлгомжтой.

Иймээс төдийлөн сайн ойлголт аваагүй байгаа анхлан суралцагч буюу ирээдүйн сайн тоглогч нарт ямар төрлийн цохиур хэрэгтэй? Яаж дадлагажих вэ? Хэзээ тоглож болох болсоноо яаж мэдэх вэ? гээд олон асуултанд хариулах зорилгоор энэ зөвлөгөөг нийтэллээ.

Сургуулилтад өөртөө итгэлтэй анхаарал төвлөрүүлэн хүрээлэн байгаа орчныг мэдрэх шаардлага гардаг. Гольфийн нэгэн онцлог нь та бусадтай тоглох эсвэл ганцаараа тоглож байгаа хэдий ч байнга өөртэйгээ өрсөлдөж ярилцаж байдаг спорт юм. Муу ч бай бас хамгийн муу цохилт, байрлал, техник байсан ч бүү санаа зов учир нь гольфыг төгс сурсан хүмүүс тийм ч их биш байдаг бөгөөд бүгд ажлын зав чөлөөгөөр эсвэл ажил хэрэг болгож тоглодог.

Харин та яг одоо л тоглож сурая гэж шийдээд байгаа бол мэдээж танд хэрэгсэл байхгүй байна гэсэн үг. Иймээс дор хаяж 2-3 төрлийн бөмбөг 1-2 төрлийн цохиуртай болох ёстой. Хувцасны хувьд хувийн клуб, эсвэл нийтийн клубд хичээллэж байгаагаас хамаарч болно. Хувийн клуубууд хувцасны код гэх зүйлтэй байх нь элбэг. Энэ нь гольфын курсуудын хоорондоо ялгарах онцлог үүнээс гадна хэн ямар түвшинд хичээллэж байгааг суралцагчидад мэдэгдэх гэсэн зорилготой. Хэрэв өөрөө суралцаж байгаа тохиолдолд үүнд санаа зовохгүй байж болно. Гутал, бээлийний талаар ихэвчлэн ямар нэгэн шаардлага тавидаггүй гэхдээ та өөрт тохирсоныг хэрэглэвэл таны ур чадварын ахицад нэмэртэй байх болно. Харин эсрэгээр жийнстэй тоглоно гэдэг бол бүтэхгүй асуудал. Халуун өдөр хөлс гарна, биед наалдана гээд хүндрэл үүсэж хөлсөө намдахыг хүлээж суумааргүй л байгаа биз дээ.

Клубуудын талбайг авч үзвэл хоёр төрөл байж болно. Үүнд: Задгай болон битүү талбайд (range, энэ нь та зориулалтын хаалттай талбай дотор дарааллуулан зассан хэсгээс тоглох бөгөөд талбай руу алхаж болдоггүй) гэж үздэг.

гольфын талбай задгайгольфын талбай

Сүүлийн жилүүдэд цаг зав нь таардаггүй хүмүүст чиглэсэн эрчимтэй хөгжиж байгаа нэг төрөл бол дэлгэцийн гольф юм. Өөрөөр хэлбэл өрөөн дотор даавуун дээр тусгасан том дэлгэц байх бөгөөд таны цохих цохиур бөмбөг GPS системтэй холбогдсон байна. Ингэснээр таны нисгэсэн бөмбөг даавуун дэлгэцэд хүрч унах үед цохилтын хурд өнцөг зэргийг тооцон дэлгэц дээрхи  өгөгдөл рүү дамжуулан бөмбөг цааш нисэх юм. Энэ бас нэг талаар гольфын ирээдүйн чиг хандлага ч байж болох юм. Манай улсад туршаад үзэхэд буруудахгүй болов уу.

гольф дэлгэц орчин үе

Хүмүүс яах гэж гольф тоглодог вэ гэдгийг та хүнээр хэлүүлэлтгүй гадарлаж байгаа байх. Гадны улсад ажил хэрэгч хүний хувьд анхан шатны гэрээ хэлэлцээр, санал зөвлөгөөг гольф тоглонгоо хийх тохиолдол олон бий. Жинхэнэ мэргэжлийн сонирхогчийн хувьд стресс тайлах тоглоом гэдэг утгаар тэд цэвэр агаар амьсгалж, биеийн тамираар хичээллэнгээ ямар ч сэдвээр ярилцаж болдгоороо энэ спортод дурлагсдын тоо үргэлж нэмэгддэгийн нууц бизээ.

– Маш олон хүмүүс (анхлан суралцагч, туршлагажсан аль аль нь) нүх рүү цохихоо (putt) мартаж орхидог. Голдуу алсын цохилтондоо анхааран улайрдаг нь нуух зүйл биш. Учир нь ямар клубд элссэнээс бас хамаардаг байж болох ч нүх рүү цохих цохилт нь сургуулилт болон тоглолтын 50 аас дээш хувийг эзэлж байх ёстой гэдгийг тартаж болохгүй гэж мэргэжилтнүүд зөвлөж байна.

– Атгалт нь таны бие цохиур (club) хоёр хүртэлцэж байгаа хэсэг бөгөөд үүнд анхаараарай. Олон төрлийн атгалт байдгаас үндсэн гурван төрлийг голлон ашигладаг. Энд дотоод түгжилт, вардон, бейсболл (10 хурууны атгалт) гэж байдгаас та аль өөртөө тохирсон нэгийг нь л сонгож талбай дээр очиж зохиур байриагүй ч гэртээ байх хугацаандаа, телевиз үзэнгээ ч юмуу.

гольфын барилт

– Та цохихдоо хэтрүүлэх юм уу нэг л голыг нь олохгүй байна уу? Тийм бол та ардаа хонхорхойтой цохиурыг сонгоороо (цул биш, cavity-back) ингэснээр цохилтын хэмжээ сулрах бөгөөд цохиурын толгойн төв цэгийг (sweet-spot) тааруулах боломжтой болно. Cavity-back цохиур нь эхлэн суралцагчидад төгс тохирдог. Мэдээж хуучирсан туршлагатай тоглогч ч үүнд дассан байдаг нь уламжлалт цохиур сонгох шалтгаах байсан байх.

гольфын цохиур

– Эхлэн суралцагчид эхлээд задгай талбайд (driving range) сургуулилтаа эхэлсэн нь оновчтой байх. Учир нь та хүссэнээрээ цохиж хэнч таныг хүлээж сандраахгүй юм. Эхний ээлжинд багштай хичээллээрээ. Бусад цагаараа та хашаандаа юмуу том өрөөнд давтаж болно. Мэдээж тоглолтын бөмбөгтэй хийхгүй байсан нь ямар нэг зүйлийг хагалхалхаас сэрэмжлэнэ.

– Аялал хийж болно. Дор хаяж танд 4 цаг шаардагдах бөгөөд хувийн бэлтгэл чухал гэдгийг санаарай. Борооны хамгаалалттай хувцас, уух юм, хөнгөн амны зугаа бэлтгэх дээр нь нилээн хэдэн бөмбөг хэрэгтэй болно. Учир нь цүнхээ үүрэн хэрэгсэлээ аваад байгалийн сайханд аялангаа бэлтгэлээ хийнэ гэсэн үг. Аятайхан газар харагдвал ямар нэгэн тэмдэг тавиад түүнээс зайтай бөмбөгөө хатгаад өмнөх бэлтгэл дээр хийсэн цохилтыг давтах юм. Энэ мэтээр тэгээд тоглоод байж дээ. Гольфийн амтанд нэг орвол уу...

Р.Этүгэн

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.