Шалгалтанд хэрхэн үр бүтээлтэй бэлдэх, суралцах 8 стратеги

Twitter Print
2018 оны 12-р сар 17-нд 09:38 цагт
Мэдээний зураг,

Өгүүлэх гэж буй бяцхан зөвлөгөө шалгалтын өмнөх өдрүүдэд танд бүр ч илүү хэрэг болж юуны магад. Энэ тийм ч хэцүү зөвлөгөө биш. Хэрэв та үүнийг хэрэгжүүлбэл таны авах оноо 20 хувиар нэмэгдлээ л гэсэн үг.

1. Бага, багаар идэх: Нэг дор их идэхээс зайлсхийх таны ходоод тархины мэдрэлийн системд унтах хэрэгтэй гэх утгатай сигналыг байнга явуулахаас гадна эсэргээр бүр өлсөж болохгүй. Хамгийн оновчтой арга бол бага, багаар ойр ойрхон идэх. Эхийг нь эцээхгүй, тугалыг нь тураахгүй гэдэг шиг.

2. Сэргэг байхдаа судлах. Та бодоод үз дээ. Хэзээ та хамгийн идэвхитэй тархины үйл ажиллагааг мэдэрдэг вэ? Өглөө юу, өдөр үү? Үүндээ тааруулж судлах ёстой зүйлсээ хуваарилаарай. Жишээлбэл, хамгийн идэвхитэй үедээ хамгийн хэцүү сэдэв, эсвэл даалгавраа, харин идэвхи сул үедээ арай дөнгүүр амар сэдвээ судлах нь зүйтэй юм.

3. Ус уух. Хичээл судалж байгаа үедээ ус уухад буруудахгүй. Ялангуяа идэвхи суларч байгаагаа мэдрэх үед. Хүний тархи идэвхитэй ажиллаж байх үед агаар ус хоёрын зарцуулалт өсдөгтэй холбоотой.

4. Хэтэрхий бүү тухал. Нэгэнт та эрчимтэй судалгаа хийх гэж байгаа бол тухтай орчинг сонгох ёстой. Гэвч хэтэрхий тухтай яг л буйдан шиг зөөлөн, эвтэйхэн налуурга зэрэг нь таныг гэртээ харьж амар гэж ятгах болно. Таны зөв сонголт бол түшлэгтэй, ширээнээс тохой хэмжээний намхан сандал юм.

5. Хэрэггүй бүх зүйлсийг ширээнээсээ холдуулах. Танд хэрэг болох зүйл л байх хэрэгтэй. Таны ширээ хэр цэгцтэй байхаас шалтгаалж таны тархи бас тийм цэгцтэй ажиллах бөгөөд хэрэв хэрэггүй зүйл ширээн дээр байвал анхаарал сарних үндэс болдог. Үүнд гар утас, зарлалын хуудас, түлхүүр, хэтэвч зэрэг болно. Үл тоовол таны давтлага e-mail, facebook, twitter болон бусад social networks-уудаар зочилсноор үр дүнгүй дуусна.

6. Цаг бүр завсарлагаа авах. Хэрэв та шаргуу судалж байх нэрийдлээр урт амралтгүй суувал тархи болон бие бүр мөсөн чадвараа алдах болно. Таныг удаан суухын хэрээр дэлхийн таталцал таны цусыг биеийн доод хэсэг рүү авчирч тархинд очих цусан хангамж буурдаг байна. Иймээс та ядрах, нозоорохыг мэдрэхээсээ өмнө завсарлага авч ойрхон алхах, биеийн алжаалаа тайлж суниах эсвэл сунгалт хийн агаар амьсгалах ёстой шүү. Ихэвчлэн завсарлагааны хугацаа нэг цаг бүрт 5-8 мин байдаг.

7. Ижил цагт, нэг газраа. Та ямарваа зүйлийг судлах бүрдээ нэг л газрыг ижил цагт сонгохыг хичээгээрээ. Энэ нь та тухайн газар ижил цагт ирэхэд л таны тархи болон бие төвлөрөн судлах үйлдэлд тань бэлэн болсон байдаг байна шүү.

8. Сонирхолтой болгох. Та судалгааны явцад нэг л гол сэдвээ бариад таг суучихвал уйтгар төрж эхэлнэ. Яг одоо та надтай санал нийлэхгүй байгаа байх. Гэхдээ таны тархи тийм зүйлийг мэдэрдэг гэдгийг баталчихжээ. Иймээс завсарлагааны дараа өөр сэдэв судалбал илүү ашигтай юм. Голчлон хоёр өөр сэдэв барихад эвтэйхэн байдаг.

Зөвлөсөн: Шалгалт авч залхсан багш

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Wimpy

      (188.143.232.32) 2016-05-06 09:14
      • 0
      • 0

      Ineelligtnce and simplicity - easy to understand how you think.

      Хариулах

    • Маагий

      (59.153.87.20) 2016-04-26 22:16
      • 0
      • 0

      Шалгалт авч залхсан багш гэхэд нэлээн алдаатай бичиж шүү

      Хариулах

    • Зочин

      (103.229.123.239) 2016-03-29 01:40
      • 0
      • 0

      Hicheel hiigeed suuhad hereg boloh ym bna bayrlalaa

      Хариулах

    • Diamond

      (112.72.11.114) 2015-12-22 15:19
      • 0
      • 0

      Saihan zowlogoo bainaa

      Хариулах

    • zochin

      (182.160.39.36) 2015-12-20 22:20
      • 0
      • 0

      arga gej bhad niitleg zurshil bn shde shat

      Хариулах