Google -д яаж илүү үр бүтээлтэй хайлт хийх вэ? 10 алхам

Twitter Print
2016 оны 11-р сар 24-нд 17:00 цагт
Мэдээний зураг,

Өөрт хэрэгтэй зүйлийг үр бүтээлтэй богино хугацаанд олж авна гэдэг хүчтэй давуу тал болсон. Google-ыг аваад үзэе л дээ. Одоогоор хамгийн том хайлтын системд тооцогдоод байгаа ба интернетэд үйл ажиллагаа явуулдаг бүхэн хамгийн түрүүнд энэхүү том машинтай холбогдохыг хүсдэг нь нууцгүй. Хэрэв энэ машиныг хэрхэн зөв ажиллуулах хэдэн түлхүүрийг мэдсэн байхад таны өдөржингөө давтан хийх үйлдэлийг хялбархан болгох боломжтой арга байдгийг төдийлөн хүн бүр мэдэхгүй уджээ. Бидний ихэнх нь зөв түлхүүр үгээ олох түүнийг хэрхэн бусад зохицуулах тэмдэгтүүдтэй хамт ашиглах талаар мэдэхгүйн улмаас олон амжилтгүй хайлт хийж түүнээсээ залхдаг ч тал байгаа. Та өмнө нь Google-ээс толилуулсан яаж хайлт хийх зааварчилгаатай танилцсан уу? Магадгүй үгүй бол. Тийм бол таныг баярлуулах 10-н ухаалаг, цаг хугацаа хэмнэх аргуудаас эхний 5-ыг хүргэе гэж бодлоо.

1. Уртаас богино руу. Хайх зүйлийхээ үгсийг аль болох дөхүүлэн бичих. Үүний үр дүн ямар байгаагаас хамааран та түлхүүр үгсээ богиносгоороо. Хэрэв богиноос урт руу тохиолдолд цаг алддаг юм шүү.

2. Чихэн хаалт ашигла. Хаалтан (” “) дотор бичсэн өгүүлбэр яг тэр хэвээрээ харах болно. Задгай бичсэн тохиолдолд утга агуулсан өгүүлбэрээр хайдаг байна.

 

hariult.net google хайлт үр дүнтэй ашигтай хийх хариулт нет

3. Зөвхөн веб хуудаснаас хайх. Зөвхөн тодорхой нэг веб хуудаснаас мэдээлэл хайх хэрэг гарвал та тодорхойлох цэг (:) ашиглаж болно. Жишээ нь Сурагч гэдэг үгийг hariult.net-ээс хайх бол сурагч site:hariult.net

 

hariult.net google хайлт үр дүнтэй ашигтай хийх хариулт нет

4. Домайны төрлөөр хайлт хийх. Танд хичээлийн холбгдолтой мэдээллүүд хэрэг боллоо гэж бодоё. Ихэвчлэн энэ төрлийн хичээлүүд .edu өргөтгөлтэй хуудаснуудад үнэгүй бөгөөд төрөлжсөн байдаг. Иймээс энэхүү хоёр нөхцлийг дараах аргаар шийдэж болно. Жишээ: хичээл site:.edu

 

hariult.net google хайлт үр дүнтэй ашигтай хийх хариулт нет

5. Утга хасах. Таны хайх гэсэн зүйл өөр олон зүйлтэй холбоотой байж болно. Жишээ нь та Монгол улсад зарагдаж буй махны үнийн талаар хайх боллоо гэж бодое. Гэхдээ танд ямааны мах сонирхолтой биш байгаа бол (-) гэсэн тэмдэгтийг ямаа гэсэн үгний өмнө бичээрээ. Монгол улсад махны үнэ ямаа

6. (-) тэмдэгтийг ашиглан хэд л бол хэдэн удаа хайлтанд оруулмааргүй байгаа үгээ хасаж болдог болсон. Харин үүнийг жаахан өргөжүүлээд авч үзвэл та нэг болон түүнээс олон веб хуудсуудыг оролцуулахгүйгээр хайлт хийх хэрэгтэй болсон цагт 3-р ба 5-р зөвлөгөөг хамт хэрэглэж болно. Жишээ нь: Улаанбаатрын мэдээ гэдэг сэдвээр хайх ба та http://www.news.mn ээс мэдээлэл авахыг хүсэхгүй байна гэж үзэе. Энэ тохиолдолд Улаанбаатарын мэдээ -site:news.mn

7. Энэ эсвэл тэр үгээр. Google таны бичсэн хэд хэдэн үгсийг хайхдаа тодорхой веб хуудсанд хандан тухайн бүх үгээр хайлт хийдэг. Харин та дээрх үгүүдийн утгуудаар хамт хайлт хийхийг хүсэхгүй байгаа бол OR эсвэл “l” -ыг хэрэглэж болно. Жишээ нь: Улаанбаатар OR Монгол улс гэвэл зөвхөн Улаанбаатар гэдэг үгийг агуулсан хуудас эсвэл зөвхөн Монгол улс гэсэн үгийг агуулсан хуудсуудыг л гаргах болно. Өөрөөр хэлбэл Монгол улс Улаанбаатар гэсэн үгсийг агуулсан хуудас гарч ирэхгүй гэсэн үг.

8. Хамт бичигдэх хоёр болон түүнээс дээш үгээр хайлт хийх гэж байгаад аль нэг үгийг нь мартсан тохиолдолд бүү санаа зовооро. Та Халуун Элгэн Нутаг гэсэн үгсээр  хайлт хийх гэж байгаад Элгэн гэдэг үгийг мартсан байж болно. Энэ тохиолдолд (*) энэ тэмдэгтийг ашиглаж Халуун * Нутаг гэж бичиж болох ба таны өгсөн түлхүүр үгстэй тухайн үг заавал хамт хайгдах болно. Үүгээр үл барам тодорхой зүйлийг зөвхөн ижил төрлийн домайнаас хайж болно. Жишээ нь: “Халуун Элгэн Нутаг”  search *.org

9. Хэмжигдэхүүн, мөнгөний ханш зэрэг зүйлсийг шилжүүлж хайх. та 1 см нь хэдэн Feet-тэй тэнцдэгийг мэдэх үү? Доорхи хэлбэрээр хайж болно. Unit converter 1 cm to feet

10. Ойролцоо утгаар хайх. Олон ижил утгатай үг бичихгүй нэгийг түүний ижил утгуудаар хайлт хийж болдог. Жишээ нь ажилтай холбоотой зүйлсийг уншхыг хүсвэл ~work гэж хайж болж байна. Үр дүнд нь Google танд work, job, career ба empleyment гэсэн үгсээр зэрэг үр дүнг харуулах болно. Гайхалтай хялбар арга байна шүү.

Mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.