Ажлын ярилцлагад хэрэг болох 10 зөвлөмж

Twitter Print
2018 оны 02-р сар 24-нд 12:00 цагт
Мэдээний зураг,

Шинэ он удахгүй гарлаа. Ирж энэ ондоо хэрвээ ажлаа ямар нэгэн шалтгаанаар солих гэж буй, эсвэл шинээр ажилд орох анхныхаа ярилцлаганд бэлтгэж буй ажлын амт амтагдаад байгаа залуусдаа дараахь зөвлөгөөг хүргэж байна. Зарим нь хэрэг болох байх бас зарим хэрэггүй эсвэл мэддэг байж болох юм. Ажлын байрны өрсөлдөөний талаар хэлээд илүү биз бид үүнд нэгэнт л туслаж чадахгүй. Харин танд ажио олгогчдын сонирхолыг татах чадвар, ажлын туршлага, хүчин чармайлт байх хэрэгтэй шүү.

Хэрэв та хоёрдогч аль эсвэл түүнээс олон ажлаа сольж байгаа өмнөх байгууллага компаниасаа олж авсан сайн ажлын туршлага, тодорхойлох хуудастай байх хэрэгтэй – гэхдээ энэ ажил олгогчидод тийм ч хангалттай биш тэд зөвхөн санал болгох ажлын байранд хэн хамгийн илүү таарч тохирох хүнийг хайдаг. Эдгээр зүйлсийг тэд ганц удаагийн таны ярилцлаганаас хүлээгээд сууж байх болно. Ингээд зөвлөмжүүдийг эхлэе.

1. Бэлдэх, тэднийг судлах. Хэрвээ та ядарсан, эсвэл өөртөө хангалттай цаг гаргаж чадахгүй бол та хэзээ ч сайн ярилцлага өгч чадахгүй. Таны гэрийн даалгавар бол интернет хайлт ашиглан таны ярилцлага өгөх гэж буй байгууллага компаний веб хуудсаар орж тэдний ажлын гүйцэтгэл, жилийн тайлан, тэд ямар түүхтэй вэ? хэн тэдний өрсөлдөгч бэ? хамгийн сүүлийн мэдээ юу байна? ямар хүмүүс чухал үүрэг гүйцэтгэдэг? гэх мэт танд хэрэг болох зүйлсийг олох хэрэгтэй болох нь дээ. Тэдний санал болгосон ажлын тодорхойлолт болон өөрийн тодорхойлолтоо сайн нягтлах. Үүнд үндэслэх асууж болох асуултуудыг жагсаан найз нөхдөөрөө асуулгаж бэлдэх. Хариултуудаа цээжлэх хэрэггүй өөртөө итгэлтэй түлхүүр үгнүүдээ төсөөл. Хэрэв боломжтой бол хэн танаас ярилцлага авах тэр хүний талаар интернетээс хайх Google, Facebook, Linkedln, Twitter гэх мэт.

2. Жижиг гэлтгүй бүх зүйлд анхаарах. Ихэвчлэн хүмүүсийн энд алддаг энэ бол таны карьерээ бэлдэх хэсэг. Жишээ нь таны хувцаслалт. ямар нэгэн төрлийн оффисе ажилд орох гэж байгаа бол эрэгтэй хүн албаны хослол, эмэгтэй хүн ижил бөгөөд эсвэл даруухан банзал өмсөж болно. Нөгөөтэйгүүр оффис биш ажил бол энэ тийм чухал биш ч таны хувцас өмгөл тань нямбай цэвэр харагдах ёстой шүү. Ямар ч тохиолдолд ажлын байрны шаардлагаас илүү албаны хувцасласан байхад танд алдах зүйл байхгүй харин хэзээч жийнс, спорт гутал байж тарахгүй энэ нь хамгийн шилдэг ажилд авахгүй байх шалтгаан болох болов уу. Цагаасаа өмнө 15 минутын өмнө ирээд хүлээлгийн тахимд сууж байх ба тэр хугацаанд та өөрийгөө төлөвшүүлэх болно. Хэрэв ажил олгогчидтой үдийн хоолонд хамт орох боломж таарвал ямар ч үед боловсон, албаны байх ёстой бөгөөд мэдрэмжтэй, ойлгомжтой харьцаж архи дарсыг алгасах хэрэгтэй.

3.Анхны сэтгэгдэл. Таны гол зорилго эерэг сэтгэл төрүүлэх юм анхны уулзалтаар. Аль болох инээмсэглэж, нүдний харилцаа болон биеийн үйлдэлдээ анхаар. Энэ маш чухал шүү хэрэв та нүдрүү нь эгцлэн өөртөө итгэлтэй холбоо тогтоож чадахгүй бол таны ярьсан зүйлүүд худал мэт сэтгэгдэл төрүүлэх болно. Ярилцлагын өрөөнд ороход, гарахад та гар барих шаардлага гарна тан зөвлөхөд өөртөө итгэлтэй гараа сунгаж чанга атгаад нэг хоёр сэгсэрнэ. Тэднийг хэлэхээс нааш сандал дээр суух гэсний хэрэггүй хэлэх хүртэл цэх зогсож байх нь зөв. Бөхтийн суух нь таныг өөртөө итгэлгүй харагдуулах ба эгц суух нь сандалны түшлэгийг налан суухаас дээр байдаг. Гараа хумхих, амаа дарах, үе үе өөр тийшээ харах даны биеийн үйлдлүүд таныг өөрийгөө хамгаалж ямар нэгэн асуултаас зайлхийж буйн шинж юм. Онигоо эсвэл хошин явдал ярих нь нийгмийн харилцааг шийдвэрлэхэд хэрэг болдог ч лав ажлын ярилцлаганд биш шүү, та ажил хэрэгч байх болхоос биш найзуудтайгаа хөөрөх гэж ирээгүй гэдэгээ мартавзай. Үүнд улс төр, нийгмийн гэх мэт ажилтай холбоогүй сэдэв байх ёсгүй. Эцэст нь их бөгөөд хурдан ярих шаардлагагүй. Асуултанд хариулахаасаа өмнө хэдэн хором ав энэ нь таныг сайн сонсогч гэдгийг харуулах болно. Нэг сайн тактик бол асуулт асууж тэднээр өөрсдийнх нь болон компаний талаар яриулах нь таны энэ ажилд сонирхолтой байгааг илэрхийлээд өгнө дөө.

4. Эерэг дүрээ харуул. Хэзээ ч битгий өмнөх ажлын байр болон боссоо муугаар ярь. Энэ бол карьер бүтээгчдын алддаг хоёр дахь том алдаа. Магадгүй танд өмнөх ажлын байрны болон удирдлагын талаар үнэхээр зөв шүүмжлэл байж болно гэхдээ тэрийгээ өнөөдөр өөртөө үлдээ. Учир нь ажил олгогч хэзээч ууртай, гомдоллогч ажилчин авахыг хүсэхгүй. Муу зах зээл болон үйлдвэрлэлийн байдлын талаар ярих хэрэггүй бөгөөд өөрийн хувийн амьдралын проблемийг бүр ч цухуйлгахгүй гэдгийг амлах хэрэгтэй. Энд надад шүү тэд нарт биш :-). Хэрэв өмнөх ажлын байдлын талаар ярих хэрэг гарвал зөвхөн амжилт дагуулсан зүйлс ба шийдвэрлэсэн асуудлыг л дурьдаж аль болох хүндрэл болон гутралаас зайлсхийгээрээ. Танаас зайлшгүй асуух бөгөөд таны оноо авах боломж бол Та яагаад ийм боломжийн ажлаа орхиж манайд ирэв? та энд Илүү боломжийн нөхцөл эсвэл шинийг эрэлхийлж байгаагаа хэлээрээ.

5. Зайлшгүй асуултанд бэлдэх. Ихэвчлэн ярилцлаганд ирэх ерөнхий асуултууд таныг энэ ажилд хэр тохирох хувь хүн бэ гэдгийг мэдэх зорилгоор асуугддаг. Үүгээр тэд таны хувийн хамааралгүй болон хэрэггүй зүйлсийг сонсох гэсэндээ асуугаагүй шүү. Асуултууд руу анхаарч чухал зөв хариултуудыг бичиж цээжлээрээ. Энд голчлон тохиолддог гурван асуултыг хүргэе:

– Өөрийнхөө талаар яриач: Богино болоод, яг таг тохирсон хариулт хэрэгтэй. Энэ ажлын байранд та яг тохирох туршлагатай хүн гэдгийг тодорхойл. Таны хариулт ойлгомжтой логик сайтай байх ба илүү олон худал зүйлсээс зайлс хийгээрэй.

-Та ямар чадавхитай бэ: Та хэтэрхий их бардахгүй харин энэ ажлын байртай холбоотой чадахиасаа дурдаж болно. Ихэвчлэн чадавхитай холбоотой асуултын хариулт бол таны бусадтай хамтран ажиллах чадвар буюу сайн team work-ыг тодорхойлсон байвал зохино.

-Та яагаад манайд ажилд орох хүсэлтэй байна вэ: Энэ асуулт таны өмнө нь олж авсан компаний мэдээлэл дээр үндэслэн энэ ажлын байр танд л зориулагдсан гэдгийг ойлгуулах боломж юм шүү.

6. Хэцүү асуултанд бэлэн байх. Хялбар асуулт бүрийн ард хэцүү асуулт байгаа гэж байнга сэрэмжтэй энэ л ярилцлагын утга учир тэд таныг олон зуун CV-н дундаас шалгаруулж байгаа учраас үүнийг хийх нь тэдний үүрэг. Гэхдээ та асуултанд заавал шууд хариулахгүйгээр тойруу утгаар хариулж болох арга замыг хайхаа мартав. Энд ихэвчлэн асуудаг гурван асуултыг орууллаа.

-Юу таны сул тал вэ: Энэ асуулт нь таны давуу талыг сул тал болгож болох юм гэдгийг санахад илүүдэхгүй. Ийм байдалд таны хариулт “... нөхцөлд би тэсдэггүй, дургүй” гэх мэт хариулах нь таны эерэг сэтгэгдэл төрүүлээд байсан ярилцлаганд маш их аюул дагуулж эхлэх болно. Үүний оронд бага зэргийн алдааг дурдаад түүнийгээ яаж зассан талаар ярихад хангалттай. Жишээ нь – “Би бүх зүйлийг үргэлж зөв хийж байгаагүй гэхдээ үүнийг өдөрт хийх зүйлсийн жагсаалтандаа бичиж юуг буруу хийснээ анхаарч дахин ижил алдааг давтахгүй байхыг хичээдэг”. Дээрхи хариулт нь эхний хариулттай харьцуулахад таныг хувийн характертаа асуудалтай хүн биш, багахан чадавхи дутсанаас үүдсэн бөгөөд үүний засахыг хичээж байдаг гэдгийг хэлээд өгнө. Алдаа хийдгүй хүн гэж байдгүйг тэд ч бас мэднэ шүү дээ.

-Өмнөх ажлынхаа юунд дургүй байсан бэ: Өмнөх ажил маань надад миний чадавхыг шаардсан хангалттай ажил өгдөггүй байсан талаар дурдаад чурал ганц хоёр амжилтаа дурдахад болно.

-Та хамтран ажиллагчидтайгаа ойлголцохгүй үедээ яаж асуудлыг шийддэг вэ: Таны өмнөх ажлын туршлагад ийм зүйл тохиолдож байсан бол түүн дээр анхаараарай. Үүний хариулт нь та өөрөө энх тайвныг сахиулагч байх ёстой шүү хэдий хэцүү хамтрагчидтай ч байсан.

7. Шудрага байх. Шудрага бус байх нь таны ярилцлагад цаашлаад таны амьдралд болон хамт олонд тань хортой чанар юм гэдгийг сайтар санаарай. Хэрвээ та асуултын хариултыг мэдэхгүй үүнээс худлаа мэдээлэл өгөх бол энэ бараг л боломжгүй зүйл юм. Жишээ нь та ямар нэгэн мэргэжлийн программ хангамжын туршлагатай бол өндөр түвшинд хүрээгүй байгаа бол “Би маш сайн мэднэ, гаршсан” гэж хэлэх ёсгүй. Ярилцагч магадгүй илүү олон зүйлийг асуух болно. Үүний оронд шударга байж харин “Би үүнийг илүү сайн мэдэхийн тулд сайн ажиллах болно” гэвэл илүү ойлгомжтой, зөв зүйл болох юм. Resume, CV-дээ сайн зүйлсийг бич харин хэтрүүлэхгүйгээр, магадгүй тэд таны өмнөх ажил, сургуулиас дахин асуух хэрэг гарна. Хамт олон, багийнхандаа сайшаалтай өнцгөөс яриарай энэ сайн тактикийн нэг юм.

8. Асуулт асуу. Асуулт асуух нь үргэлж танд чухал хэрэгтэй мэдээллийг өгч байдаг бизээ. Үүнийг яагаад ярилцлагын явцад та асууж болохгүй гэж. Таны асуулт асууж байгаа байдал ажил олгогчидод та энэ ажилд хэр сонирхолтой байгааг харуулдаг. Гэвч та асуултаа бодох хэрэгтэй таны асуулт ашиг сонирхол бас ухаалаг биш байж болохгүй гэдгийг сайтар ухамсарлаарай. Жишээ нь – Ямар төсөл чухал гол төсөл бэ, би тэнд оролцох уу? Ямар чадвар надад хэрэгтэй вэ? Ямар ажлын мест миний ирээдүйд гарч ирэх вэ? Бяруу болоогүй байж буухын явдлаар явна гэдэг байхаа. Ямар ч компаний үүргээ ухамсарлаагүй хэзээ ч ажлаа ойрын хугацаанд солих магадлалтай нэр дэвшигчийг ажилд авахгүй нь ойлгомжтой буйзаа. Харин таны ажлын үүрэг хуваарилалттай холбоотой асуулт буюу Би хэнд ажлаа мэдээлэх вэ? Ямар хүмүүс манай бусад хамт олон эсвэл багийн гишүүд байх вэ? Хэдэн дотоод гадаад томилолт байх вэ? Миний ажиллах салбарын зорилго юу вэ? гэх мэт байх нь дээр хэлсэнчлэн таныг энэ ажилд өөрийгөө үнэхээр бэлдэж чадах нэгэн гэдэг төсөөлөл өгнө гэдэгт итгэлтэй байна.

9. Мөнгө санхүүгийн талаар ярилцах нь бүдүүлэг хэрэг. Ажил санал болготол энэ талаар хойш тавьсан нь дээр. Үнэндээ тэд ажлын байранд хэр тохирох хүнийг хайж байгаа болхоос цалиндаа таарсан ажилчин сонгох гэж цагаа үрж суугаагүй гэдгийг мэдэг байгаа байх. Хэрвээ ажил олгогчид танаас өмнөх авч байсан цалингуудын талаар асуувал, та сайн бодоорой энд ярилцах зүйл биш учраас ярианы сэдвийг таны мэргэшилийн тухай хувиргахыг хичээх хэрэгтэй. Хэрвээ тэд таныг авч болох цалингын багцаагаа хэлээч гэж дахин асуувал та ажлын байрны үүрэг ба боломжтой илүү танилцсаны дараа эцсийн цалингийн багцааг хэлж болох талаар асуувал зохистой.

10. Төгсгөл хийх. Хэрэв та ярилцлагын ард гарчихвал энэ маш чухал бөгөөд амархан даалгаврын нэг юм. Ярилцлагын танхимаас гарахын өмнө ярилцлага авсан бүх хүнээс нэрийн хуудасуудыг асуухаа мартав. Үүний дараа ярилцлага авсан хүнээс Өөр ямар нэгэн нэмэж асуух зүйл байгаа юу? Ярилцлагын шийдвэр яаж явагдах вэ? Хэзээ эцсийн шийдвэр гарах талаар сонирхоод асуухад буруудахгүй. Эцэст нь баярласнаа илэрхийлж дахин гар барин инээмсэглэхэд л боллоо гэсэн үг. Ямар чухал зүйлүүд олж авсанаа дэвтэрт буулгаж бичих нь эргээд дараа хэрэг болох гэсэндээ юм.

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Marylada

      (188.143.232.32) 2016-12-21 10:42
      • 0
      • 0

      The ordering process is actually fully automated; you might have just missed the “return to me8ntach&#r221; link after you paid via PayPal or credit card. Otherwise, you should be redirected to the download page once you’ve paid. No worry, I’ve just sent the package to your Paypal email.

      Хариулах