Баяртай, Жозе Моуриньо

Twitter Print
2015 оны 12-р сар 20-нд 11:52 цагт
Мэдээний зураг,

Өнгөрч буй долоо хоногт дэлхийн хөлбөмбөгийн ертөнцөд олны анхаарлыг татсан нэгэн үйл явдал боллоо. Английн Челси клуб дасгалжуулагч Португал мэргэжилтэн Жозе Моуриньог ажлаас нь халлаа. Энэ улирал Английн Челси клуб лигтээ тун хангалтгүй тоглолт үзүүлж байгаа бөгөөд тэд хамгийн сүүлд 16-р тойрогт Лестер Сити клубт 2-1 харьцаагаар хожигдож хүснэгтийн 16-д 15 оноотой бичигдээд байсан. Энэ улирал эхлэснээс хойш 16 тоглолтонд 4 хожил, 3 тэнцээ, 9 хожигдсон. Лигийн тэргүүлэгчээс 20 онооны ард яваа нь улирал дундаа орж байгаа энэ үед тун хангалтгүй үзүүлэлт юм.

Лигтээ тааруу амжилттай явж байгаа ч Аваргуудын лигийн шөвгийн 16-д шалгарсан байгаа. Гэвч багийн удирдлага ийм нөхцөл байдлыг удан тэвчиж чадсангүй бололтой. Челси клуб өөрсдийн твиттер хуудсаараа дамжуулан хоёр тал харилцан ойлголцсноор Челси клуб Моурниньог явуулж байна гэдгээ зарлажээ. Мөн 2013 онд эргэн ирснээс хойшхи хувь нэмэрт нь талархая хэмээн клубээс мэдэгдсэн байна. Челси клубын дараагийн дасгалжуулагчаар Пэп Гвардиола, Гуус Хиддниг, Брэндан Рожерс болон Днепр багийн дасгалжуулагч асан Хуанде Рамос нарын нэрс яригдаж байсан. Гэхдээ клуб аль хэдий нь шинэ дасгалжуулагчтайгаа тохиролцсон байна. Энэ нь Нидерланд мэргэжилтэн Гуус Хиддинг ажээ. Нидерланд мэргэжилтэн 2009 онд Челси клубыг түр хугацаанд удирдаж байсан.

Жозе Моуриньо Челси клубт анх 2004 онд ирж байсан бөгөөд энэ хугацаанд Английн лигийн цомыг 2005, 2006 онуудад, Английн цомын тэмцээнд 2007 онд, Английн лигийн цомын тэмцээнд 2005, 2007, Английн Коммунити Шейлд тэмцээнд 2005 онд түрүүлж байсан. Сүүлд тэр 2013 онд ирээд өнгөрсөн жил Английн лиг болон Лигийн цомын тэмцээний цомыг хүртсэн. Хэдийгээр Жозе Моуриньо ажлаасаа халагдаж байгаа ч гэсэн урьдын адил нөхөн олговор авч байгаа.

Оросын тэрбумтан Роман Абрамович 2003 онд Челси клубыг худалдаж авснаас хойш Челси клубын амжилт дээшлэхийн зэрэгцээ олон ч дасгалжуулагчийн нүүр үзээд байна.

  1. 2000-2004 он: Клаудио Раниери
  2. 2004-2007 он: Жозе Моуриньо
  3. 2007-2008 он: Аврам Грант
  4. 2008-2009 он: Луйс Фелипе Сколари
  5. 2009 он: Рэй Вилкинс
  6. 2009 он: Гуус Хиддинг
  7. 2009-2011 он: Карло Анчелотти
  8. 2011-2012 он: Андрей Виллаш-Боаш
  9. 2012 он: Роберто Ди Маттео
  10. 2012-2013 он: Рафаэл Бенетиз
  11. 2013-2015 он: Жозе Моуриньо
  12. 2015- : Гуус Хиддинг
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.