Өдөр тутамд хэрэг болох 15 зөвлөмж

Twitter Print
2017 оны 09-р сар 08-нд 12:40 цагт
Мэдээний зураг,

Өдөр дутамд хэрэг болох ба мэдэж байвал зохих зүйлс байна. Урд өмнө сонсож байсан аргуудаас өвөрмөц бөгөөд үр дүнтэй болов уу.

1. Шоргоолжноос айж байвал. Хэрвээ шоргоолжнуудтай асуудалтай болсон бол энэ их энгийн арга. Та өргөст хэмхийн хальсыг шоргоолжны үүрний ойролцоо тавиарай.

2. Цэвэршүүлсэн мөс хэрэгтэй бол ус буцалгаад тэрийгээ хөлдөөж болох юм байна.

3. Хэрхэн толио өнгө оруулах вэ? Багахан спиртээр арчвал удахгүй гялалзах болно.

4. Хувцсан дээр наалдсан бохийг хэрхэн арилгах вэ? Хувцсаа хөдөөгчинд хийгээд нэг цаг орчмын дараа наалсдан бохио авахад урд нь байгаагүй мэт л харагдах болно.

5. Яаж хувцсаа цагааруулах вэ? Цайвар , цагаан өнгөтэй хувцасны өнгийг сэргээж цагааруулахыг хүсэж байвал савантай (савангүй байж болно) халуун усанд хувцсаа хийгээд дээрээс нь зүсэм нимбэг хийгээд 10 минутын дараа гаргаж усаар зайлвал цагаарах болно.

6. Яаж нимбэгнээс хамгийн их шүүс гаргаж авах вэ? Эхлээд нимбэгээ халуун усанд нэг цаг орчим дэвтээгээд дараа нь шахна.

7. Хэрэв байцааны үнэрт дургүй, хоол хийж байхдаа түүнээс зайлс хийхийг хүсэж байвал байцаан дээрээ зүсэм талх тавьдаг юм байна.

8. Загасны эхүүн үнэрийг хэрхэн гараасаа арилгах вэ? Гараа нэг удаа сайтар алимны сироп эсвэл нухшаар угаагаад усаар зайлхад л болно.

9. Сонгино хэрчихдээ яаж нулимс гаргахгүй байх вэ? Цагаан сар болон бусад баярын өдрүүдэд бууз, хуушуур гээд сонгино их хэмжээгээр ордог хоол хийх гэж байгаа бол зүгээр л бохь зажилдаг юм байна шүү. Нэг ширхэгч нулимс унагахгүй юм байна.

10. Яаж өндөгийг хурдан чанах вэ? Буцалж буй усандаа давс хийхэд таны санаснаас илүү хурдан буцалдаг байх нь.

11. Нэгэнт авчихсан загасаа хэрхэн шинэ эсхийг нь мэдэх вэ? Савтай хүйтэн усанд хийхэд загас хөвж байвал цэвэр гэсэн үг.

12. Өндөгний шинэ болохыг хэрхэн шалгах вэ? Өндөгөө хүйтэн усанд хийхэд хөндлөн хөвөж байвал шинэ, налуу байвал 3-4 хоносон, эгц босоо хөвбөл 10 өдрийн өмнөх өндөг байна гэдгийг мэдэж болох нь.

13. Хувцсан дээр тогтсон бэхний толбыг арилгах арга. Бэх болсон хэсэгт шүдний оо түрхээд хатаах.

14. Хулгана болон харх таныг залхаагаад удаж байна уу? Хэрхэн найзуудаас ангижрах вэ? Тэднийг хаана харсан тэр газар нь хар перц тавьбал дахин тэр хэсгээр явахгүй бөгөөд ойр орчмоос тэд сайн дураараа даажин явах болно.

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.