Англи хэлээ хэрхэн зөв аргаар сайжруулах вэ?

Twitter Print
2018 оны 11-р сар 30-нд 16:10 цагт
Мэдээний зураг,

Энэ сэдэв маш их эрэлттэй асуулт ба хувь хүн юу хүсэхээс хамаарч нилээд хэдэн төрөл болдог зүйл. Учир нь хэлний мэдлэгээ маш хурдан (шаардлагатай учраас гурилдах) дээшлүүлэх үү, дүрэм ёсоор нь үзэх үү, яриагаа сайжруулмаар байна уу, сонсголоо юу, эсвэл уншиж ойлгох чадвараа юу гэх мэт. Жишээ нь миний хувьд анх сонирхож байх хугацаанд найз нартайгаа баяртай, юу байна гэх мэт ойр зуурын хэрэглээнд сонирхож байсан бол хүний нутагт оюутан болж очсон цагаас эхлэн лекцийг сонсож ойлгох, хичээлийн материалыг уншиж ойлгох гэсэн хоёр зүйл нэн түрүүнд шаардагддаг байсан. Мэдээж хүмүүстэй хазгай муруй ярих хэрэг гардаг ч хүссэн хүсээгүй орчноосоо сурчихдаг. Харин дээр дурьдсан хоёр чадвар оюутан хүнд илүү чухал байлаа. Үүний дараа магадгүй ярих хэрэг илүү гарах болов уу.

Тэгэхээр доор өгүүлэх бяцхан зөвлөмжүүдэд өөрийн мэддэг ба өрөөлийн мэддэг арга техникүүдийг аль болох товчхон таныг залхаахгүйгээр бичсэн.

1. Хувийн блог хөтлө. Ихэнх хүмүүс эхлээд юу бичихээ мэддэггүй, гэхдээ энэ зүгээр. Блогоо англи хэл дээр хөтлөх ба монгол хэлтэй хослуулан хөтөлж болно. Би хэд хэдэн англи бус хэлтэн хүмүүсийн блог мэдэх юм байна. Өдөр бүр шинийг бичих гэж, уншигчидтайгаа сэдэв өрнүүлэх гэж тэд өөрийн эрхгүй хичээдэг нь харагдсан бөгөөд их л урам авдаг бололтой. Өдөр бүр шинэ сэдэв шинэ үгс, шинэ дүрэм сурах болно.

2. Өдрийн мэдээ. Энэ бол та өдөр бүр өөрт тохиолдсон зүйл эсвэл сонссон, уншсан зүйлийг бичидгээс өөр төрлийн өдрийн тэмдэглэл юм даа. Та өөрөө юмыг ямар нэгэн үйл явдлыг төсөөлж цаашид юу болох уу гэж бодоод бичвэл ямар байх вэ? Жишээ нь: Урд нь та Болд дуучны талаар бичиж байсан бол одоо Болд ерөнхийлөгч болбол юу болох уу, энэ арга нь хуучин бичлэгээ эргэн унших шалтаг болох ба урд гаргаж байсан алдаагаа одооныхтойгоо харьцуулан ямар зүйл дээр алдаж байсан хэрхэн алдаагаа засах боломжуудыг олгохоос гадна таны түлшин урьдынхаас хэр сайжирсан байна вэ гэдгийг мэдэх шалгалт болдог.

Англи хэл дээр эссэ бичих хэл сурах

                       

3. Интернет хичээлд бүртэгүүлэх. Зарим интернет хуудсууд таны имайл хаяг руу өдөр бүр бяцхан хичээл явуулна. Хэрэв та бүртэгүүлсэн бол. Миний хувьд vocabulory.com гэж хаягт бүртэгүүлж байсан, одоо ч  майл ирдэг нь гайхамшигтай ба тэдний үгийн сонголтууд нь нилээн хүнд үгнүүд байдаг. Ямартай ч өдөр бүр майлаа шалгаж байна гэвэл хийгээрээ үгүй бол олон junk mail цэвэрлэх ажил гарна.

4. MP3 сонсох. Маш олон хүмүүс mp3 ашиглан дуу татан түүнийгээ шууд сонсож чаддаг болсон цаг. Урьдын касетанд хуулаад түүнтэй ноцолддог байсан цагийг бодоход юм юм л сайжраад илүү амархан болж. Тэгэхээр ийм хөгжингүй нөхцөл бүрдсэн байхад зөвхөн хөгжим сонсохоос гадна аудио ном (ном зохиолыг англи хэл дээр унших), ярианы радио (ямар нэгэн сэдвийн дагуу урт хугацаагаар өгүүлэх, ярилцах) сонсож болдог гэдгийг тийм ч олон хүн санадаггүй болтой. Жишээ нь: Scientific American, BBC, VOA America гэх мэт радиогийн хөтөлбөрүүд нь зорилго нь англи хэлийг нийтэд түгээх үндсэн зорилгоос гадна шинэ мэдээ, мэдээлэл хүргэдэг давуу талтай. Хоол хийж, гэрээ цэвэрлэж байхдаа ч сонсож болно.

5. Дуу сонсох. За энд хүүхэд залуусын гар доорх зүйл байна. Болбол дууны үгийг нь хараад сонсвол илүү үр дүнтэй шүү. Хэрэв дуулмаар санагддаг бол караокэд ч дуулж болно гэдгийг санаарай.

6. Дүгнэн бичих. Кино үзээд, дуу сонсоод, ном уншаад дуусаж байгаа бол зүгээр суух хэрэггүй болж байна. Учир нь тэдгээрийг дуусгасны дараа өөрийнхөөрөө дүгнэн бичвэл эссэ бичих туршлага сайжирна гэсэн байна. TOEFL -ын шалгалтанд эссэ ирдэг шүү дээ.

7. Интернетэд хайлт хийхдээ байнга англи хэлээр хайлт хийвэл сонирхсон зүйлээ үзэнгээ хэлээ сайжруулана.

8. Урд нь монгол хэл дээр үзсэн киногоо англи хэл дээр уншиж болно. Үйл явдлыг гадарлаж байгаа учраас шинэ үгнүүдийг барьж авахад тустай.

9. Харилцан яриа унш. Хэрэв ном худалдан авах гэж байгаа бол эхлээд эргүүлж нэг үзээд болж өгвөл харилцан яриа ихтэй ном аваарай. Харилцан яриа нь ойлгоход амар байдаг ба өгүүлбэр түүний бүтцийг бүрэн барьж авахад тустай ба ярианы чадварт эрс нөлөөлдөг байна.

10. Хэлний сургалт. Хэрэв яаж сурахаа мэдэхгүй байгаа бол долоо хоногийн эрчимжүүлсэн сургалтанд явж болно. Эхлээд өөрийн төвшингөө үнэн зөв тогтооход анхаараарай. Сургалтанд хамрагдсанаар та өгүүлбэр зүй, яриа зэргийг багцаалдаг болчихно. Үүний дараа дээрхи алхмуудыг туршиж үзэхэд дөхөм гэсэн үүднээс.

11. Найз нөхөд, дотны хүмүүстээ заах. Бусадтай хуваалцсан жаргал, мэдлэг хоёр байнга өсөж байдагийг надаар хэлүүлэлтгүй мэдэх байх.

12. Байгууллагаасаа сургалт зохион байгуулах боломжийг асуух. Хэрэв та ямар нэгэн байгууллага эсвэл компанид ажилдаг ба тухайн ажилд тань англи хэлний мэдлэг хэрэгтэй ч бай хэрэг болдоггүй ч бай хувь хүний боловсролоо дээшлүүлэхийн тулд хэлний курс явуулах боломжийг асуугаарай. Тэдэнд олон нийтийн боловсролд зориулсан хуримтлал заавал байдаг юм шүү.

13. Англи хэлтэй кино англи хадмалтай, монгол хэлээр англи хадмалтай, англи хэлээр монгол хадмалтай кино үзэх.

14. Кино эсвэл нэвтрүүлэгийг дахин дахин давтан үзэх.Таны мөнгийг хэмнэхээс гадна чадварыг хөгжүүлж шинэ үгийг тогтоох, өгүүлбэр бүхлээр барагцаалахад чухал зүйл.

15. Өөрийн мэдлэгийн төвшинөө үнэн зөв тодорхойлох. Зарим хүмүүс өөрийн хэлний дадал, хэлний мэдлэг хүлээж авч дийлхээргүй зүйлийг үзэж түүндээ шантрах илүү том зүйлд зорин (TOEFL, IELTS, CAE) хий дэмий цагаа үрэх үзэгдэл байдаг билээ. Хэрэв үнэхээр сурч чадахгүй нь гэдэг бодолтой байгаа бол интернетэд байдаг түвшин тодорхойлох хуудсуудаар ороод шалгах хэрэгтэй.

16. Ямар нэгэн англи хэл дээрхи зүйл унших гэж байгаа бол эхний ээлжилд толь бичиг ашиглахгүй бүгдийг нэг дор уншаад ерөнхий утга санааг ойлгохыг хичээгээд үзээрээ. Өөр хэл дээрхи номыг өөрийн хэл дээр уншиж байгаа мэт сэтгэгдэл төрөх нь танд хөгжилтэй байж болох юм.

17. Үүний эсэргээр. Дээрхи зүйлээ доторхи утга санаа өгүүлбэр бүрийг ойлгож авна гэж бодоод толь бичиг ашиглаад үз. Бас л нэг хөгжилтэй арга олон талын ач тустай, ямар үгнүүд хоорондоо ойролцоо хэрэглэгддэгийг ч багцаалж болно.

18. Англи хэл дээрхи хүүхдэд зориулсан ном уншиж үзэж болох юм. Хэрэв саяхнаас суралцаж эхлэж байгаа бол.

19. Өдөрт олон үг цээжлэх хэрэггүй. Хэт олон үг цээжилэх гэснээр бүгдийг сольж холидог. Миний хувьд өдөрт 5 үг цээжлэх гэж оролддог байсанаас заримыг нь ч мартчихдаг л юм. Өдөр бүрийн үгнүүдээ бичээд 3 ба 4 хоногийн дараа эргээд нэг хараарай.

20. Устга. Хэсэг өгүүлбэр номноос хуулж аваад тухайн өгүүлбэрүүдээсээ нэр үг, тэмдэг нэр, үйл үг, эзэн бие гэх мэтээр нэг нэгээр үгийг устгаж аль болох богино болгож хувиргах. Дараа нь эргээд өөрийн хувилбараар өргөсгөн уртасгах арга байна.

21. Уншиж эхэлсэн ном танд дэндүү их юм шиг санагдаж байна уу. Тийм бол шууд орхиод өөр шинэ жижиг хэмжээний номыг сонго.

                           

22. Зурганд тэмдэглэх. Сонирхолтой арга. Хүмүүс үг цээжлихдээ тухайн зүйл дээр биччихмээр санагддаг байх “чи бол тоос сорогч шүү” гээд. Тэгэхээр та зургийг нь авч болно ганц зүйлийг зураг биш, mystery hidden гэдэг тоглоом тоглож байсан л байх. Түүн шиг л оффисынхоо зураг эсвэл байнга явж өнгөрдөг газрын эд юмсыг багтаасан зураг авч түүнийгээ хэвлээд мэдэхгүй зүйлсээ толь бичгээс харан тэмдэглэх. Тэгснээр та маргааш эргээд энэ зүйлийн нэрийг санах болно.

23. Сонирхсон шүлэг, дууны үгийг цээжлэх. Дараа төстэй өгүүлбэр зохиоход хэрэг болно.

24. Зарим тохиолдолд жаахан ууж болно. Таньд чөлөөтэй өөрийнхөөрөө ярихад туслана.

25. Ижил төстэй зүлийн шинэ үг цээжлэх. Шинэ үг цээжлэх гэж байгаа бол өөрийнхөөрөө төрөлжүүлээрээ. Thorugh, throw, tought эсвэл house, village, tribe гэх мэт.

27. Англи – Англи толь бичиг хэрэглэх.

28. Ярьдаг электрон толь бичиг авах. Цаг толь бичгийн хуудас эргүүлдэг байсан бол эхний үсэг дархад ойролцоо үгнүүд гарч ирдэг нь цаг хэмнэхээс гадна овор хэмжээ бага, зөөж авч явахад хялбар, олон тохиргоо болон сонголттой болсон. Шинэ үгийг төрөлжүүлэх хадгалах, өдөр бүрийн шинэ, үгийг дуудах гэх мэт давуу талуудыг ашиглах л хэрэгтэй.

28. Рекорд. Өөрийн яриагаа бичиж аваад сонсох, үүний дараа та дахин сайжруулаад бичих, бас дахин.

29. Чатлах. Онлайн орчинд найз нөхөдтэйгээ чатлахдаа англи хэлээр бичээд үзэх. Та болон таны найз шинэ үг бичих хүсэлд автах болно. Гадаад хүнтэй ч бичиж болно.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Мөнхөө

      (185.87.185.45) 2017-06-25 02:19
      • 1
      • 0

      Женко "хочит" Х.Баттулгын ах дүүсийн 43 компанийн 39 лицензэд 240,000 га газар бүхий эрдэс баялгууд очсон байна. Мөн гадны оффшор бүсэд 1.1 тэрбум доллар нуусан болохыг өнөөдөр нэр бүхий хүмүүс баримт гарган олонд дэлгэлээ. Хамгийн аймшигтай нь Женко энэ бүх луйвараа ХОМ-тээ огт мэдүүлээгүй байна. Нэг хүнд ямар ахадсан баялаг вэ?

      Хариулах

    • Болд

      (109.163.234.8) 2017-06-25 02:19
      • 1
      • 0

      Женко "хочит" Х.Баттулгын ах дүүсийн 43 компанийн 39 лицензэд 240,000 га газар бүхий эрдэс баялгууд очсон байна. Мөн гадны оффшор бүсэд 1.1 тэрбум доллар нуусан болохыг өнөөдөр нэр бүхий хүмүүс баримт гарган олонд дэлгэлээ. Хамгийн аймшигтай нь Женко энэ бүх луйвараа ХОМ-тээ огт мэдүүлээгүй байна. Нэг хүнд ямар ахадсан баялаг вэ?

      Хариулах

    • Ариунаа

      (79.172.193.32) 2017-06-24 23:49
      • 1
      • 0

      Trump 3.5 тэрбум$ Messi 280 caя $ Ronaldo 400 сая $ хөрөнгөтэй байхад Х.Баттулга 1.1 тэрбум $ бна. Яаж чадваа???!!!

      Хариулах

    • Зочин

      (199.249.223.60) 2017-06-24 23:49
      • 1
      • 0

      Trump 3.5 тэрбум$ Messi 280 caя $ Ronaldo 400 сая $ хөрөнгөтэй байхад Х.Баттулга 1.1 тэрбум $ бна. Яаж чадваа???!!!

      Хариулах

    • Зочин

      (103.57.94.221) 2017-12-10 15:22
      • 0
      • 0

      messi ronaldo 2 tiim baga horongte gjuu kutssan haltar ve

      Хариулах