Нийслэлээс 373 сая төгрөг “Зөв амьдрах ухаан” ТББ-д өгчээ

Twitter Print
2015 оны 12-р сар 18-нд 10:44 цагт
Мэдээний зураг,

“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдаа тус төвд амьдардаг иргэдийн хамт хэвлэлийн бага хурал хийж, төр өөрсдийнхөө хийх ёстой ажлыг ТББ-д үүрүүлчихээд өгөх ёстой санхүүжилтээ өгөхгүй байна, ядарсан хүмүүст өгөх ёстой мөнгийг дарга нар нь хуваагаад идчихлээ гэсэн мэдээллийг өнгөрсөн Даваа гаригт хийсэн.

Нийслэлээс орон гэргүй тэнэмэл амьдралтай иргэдийг нийгэмшүүлэх ажлыг үр дүнтэй зохион байгуулахын тулд 2013 онд энэ чиглэлээр ажилладаг дөрвөн ТББ-тай хамтран ажиллах гэрээ байгуулж, санхүүжилтийг гэрээний дагуу гүйцэтгэлийг нь тооцон олгохоор болжээ. Үүний нэг нь Г.Загдаагийн тэргүүлдэг “Зөв амьдрах ухаан” ТББ юм.

Орон гэргүй иргэдийг нийгэмшүүлэхэд зориулж “Зөв амьдрах ухаан” ТББ-д нийслэлээс хагас тэрбум төгрөгийн санхүүжилт хийжээ

Нийслэлийн шинэчлэлийн баг ажлаа авсан цагаас эхлэн иргэд рүүгээ чиглэсэн олон ажил хийсний нэг нь “Орон гэргүй тэнэмэл иргэд”-ийг нийгэмшүүлэх төрийн үйл ажиллагааг төрийн болон төрийн бус байгууллагуудаар гүйцэтгүүлж, санхүүжилтийг шийдвэрлэсээр ирсэн. Анх 2013 оны хоёрдугаар сард Нийслэлийн Цагдаагийн газраас /тухайн үеийн нэршил/ нэр бүхий 60 иргэнийг тус ТББ-д хүлээлгэж өгөхдөө дөрвөн сарын хугацаатай гэрээ байгуулан доорх задаргаа бүхий зардлыг шилжүүлжээ.

Хүлээлгэн өгсөн эд зүйлсийн нэр

Нэгж үнэ/тоо ширхэг

Нийт үнийн дүн

1

Иж бүрэн 5 ханатай гэр, тавилга хэрэгслийн хамт

10х 3 383 000

33 830 000

2

Хүйтний улирлын иж  бүрэн хувцас

/ээлжийн дотуур хувцастай/

60х160 000

9 600 000

3

4 сарын хоолны зардал

 

60х5000х120

36 000 000

4

Усанд орох зардал

/сард 3 удаа орохоор тооцсон/

60х 2000х12

1 440 000

5

Эмнэлгийн анхан шатны тусламж

 

60х10 000х4

2 400 000

6

Гал тогооны хэрэгсэл /халбага, сэрээ, аяга, таваг гм/

60х3100

186 000

7

Ахуйн хэрэгцээний зардал

/оо, саван, сойз, угаалгын нунтаг гм/

10х11000х4

440 000

8

Гэрт байрлуулах эд зүйлс/шанага, тосгуур, яндан,угаалтуур, усны тэрэг, сүх хөрөө нүүрс мод гм/

 

12 607 000

НИЙТ

96 503 000

2013 оны наймдугаар сараас Нийслэлийн Засаг даргын Тамгын газар гэрээг үргэлжлүүлэн Хүн ам нийгмийн хамгааллын сайдын 2012 оны А/51 тоот тушаалын дагуу нэг үйлчлүүлэгчийн хоногийн зардлын хэмжээг 9000 төгрөгөөр тооцож, гурван жилийн хугацаанд нийт 373 666 000 төгрөгийг тус байгууллагад шилжүүлээд байна. Үүнд дээрх Цагдаагийн газрын санхүүжилт тусдаа байна.

Санхүүжилт

2013 онд

2014

2015

НЗДТГ

129 074 000

162 000 000

81 000 000

Баянзүрх дүүрэг

 

 

9 592 000

Анх Нийслэлийн Цагдаагийн газраас хүлээлгэн өгсөн нэр бүхий 60 хүнээс одоо тус төвд 17 иргэн л бүртгэлтэй байгаа ч НЗДТГ-аас санхүүжилтийг  бүтнээр нь өгч байжээ. Монгол Улс эдийн засгийн хэмнэлтийн горимд шилжиж, Засгийн газрын 2015 оны 377 дугаар тогтоолоор хэмнэгдэх боломжтой нийгмийн халамжийн зарим тэтгэмжийг танах зөвлөмж өгсний дагуу 2015 оны  II, III улирал буюу урин дулаан цагийн санхүүжилтийг өгөх боломжгүй болсон бөгөөд хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбогдуулан энэ оны дөрөвдүгээр улирлын 40 сая 500 мянган төгрөгийн санхүүжилтийг шийдэж өгчээ.

www.mongolcom.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • Зочин

      (202.131.232.218) 2015-12-18 11:44
      • 0
      • 0

      дарга нарын гарын үсэг зурж байгаа удахгүй гээд л тв-р ярьж байсан хотын захиргааны албан хаагчид үнэн мэдээлэл өгч байгаа ч

      Хариулах