Ирэх 10 жилийн хугацаанд үгүй болох 10 ажил мэргэжил

2017 оны 08-р сар 05-нд 16:00 цагт
Мэдээний зураг,

Оксфордын их сургуулийн саяхны нэгэн судалгаагаар 2033 он гэхэд өнөөгийн ажил мэргэжлүүдийн 47% хүртэл хувийг автоматжуулалт эзлэх болно гэдгийг харуулжээ.

Хэрвээ та ирэх 10 жилийн хугацаанд автомат машин, роботуудаар халагдах ажилд өнөөдөр хамаг цаг заваа зарцуулж байгаа эсэхээ мэдэхийг хүсвэл дараах жагсаалтыг анхааран уншаарай. Техник технологийн өндөр хөгжил гэдэг нэг талаараа дэвшил боловч нөгөө талаараа бидний амьдралд сөргөөр нөлөөлж буйгийн нэгэн жишээ энэ бизээ.

1. Мэдээлэл оруулагч ажилтан: Энэ ажил бол программаар хялбархан халагдах ажил юм. Хурдацтай хөгжиж байгаа технологи энэ ажлыг удаан хийх боломжийг хүн төрөлхтөнд олгохгүй.

2. Бичээч: Дуу хоолой танигч программ нь энэ ажлын байрыг үгүй болгоно.

3. Телемаркетер: Худалдан авагчдад бүтээгдэхүүн үйлчилгээг санал болгогч худалдагчийн үүргийг ямар ч завсарлагагүйгээр 7 хоногийн 24 цагийн турш ажиллах робоколлууд гүйцэтгэнэ.

4. Банкны теллер: Гүйлгээний 85% нь АТМ дээр хийгдэх болсон нь банкны теллерийн хийх ажлыг улам бүр багасгаж байна. Citibank видеонд суурилсан теллер болон АТМ-д суурилсан зээлийн өргөдлийг туршиж байна. 

5. Аялал, жуулчлалын агент: Expedia, Orbitz зэрэг сайтууд аялж жуулчлахыг хүссэн хүмүүст аялалын агент шаардлагагүйгээр бүхнийг шийдвэрлэж байна. Аялагчид эдгээр сайтуудаас бүхнийг үнэ төлбөргүйгээр авах боломжтой.

6. Шуудан зөөгч: Дрон зөөврийн систем хөгжиж байгаа нь ирээдүйд шуудангийн үйлчилгээ байхгүй болоход хүргэж байна.

7. Телефон оператор: Автомат хариулагчид операторуудын үүргийг гүйцэтгэнэ.

8. Сонины сурвалжлагч: Интернэтийн улмаас сонин уншдаг хүмүүс улам бүр цөөрсөөр байна. Google News гэх мэт үйлчилгээнүүд өдөр бүр шинэ мэдээллүүдийг тасралтгүй хүргэдэг болжээ.

9. Ресепшн: Телефон операторуудын адил энэ ажлын местийг ч виртуал ресепшнүүд эзэлж байна. Хүний харилцааны дутагдалд таагүй хандаж байгаа хэрэглэгчид байгаа учраас л энэ ажлын байр программаар бүрэн солигдохгүй байгаа юм.

10. Касс: Кассын үүргийг гүйцэтгэдэг автомат машинууд аль хэдийнээ гараад ирчихсэн. Гэхдээ хэрэглэгчдээс ирж байгаа гомдлын улмаас компаниуд бүрэн автомат машинуудыг ашиглаж эхлэх тал дээр болгоомжтой хандаж байна.

www.ikhmongol.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.